Хүүхдийн хооллолт

image

Хоногийн хоолны ихээхэн хувийг эзлэх 1г нүүрс ус 4 ккал илчлэг ялгаруулдаг. Нүүрс ус уураг, тосны нэг адил бүх эрхтэн эд эсийн бүтцэд орж бодисын солилцоонд идэвхтэй оролцон уураг, тос биед шингэхэд оролцдог. Нүүрс ус нэг сахар, хоёр сахар, олон сахар гэсэн 3 төрөл. Нэг сахарт усан үзэм, жимс, зөгийн бал, сүүнд байдаг сахар, хоёр сахарт хүрэн манжингийн сахар, сүүний, соёолжны сахар орно. Олон сахарт цардуул, гликоген, декстрин, эслэг, пектины бодис ордог.

Энгийн буюу нэг ба хоёр сахар нь чихэр амттай, усанд амархан уусаж биед амархан шингэдэг. Олон сахар ногоо, жимсэнд байдаг ба шингэц сайжруулж баас хатахаас сэргийлж цөс ялгаралтыг сайжруулж хэвийн үед байж өвчин үүсгэгч нянгийн өсөлтийг зогсоож байдаг нянгийн өсөлтийг дэмждэг. Пектины бодис нь гэдэсний салст бүрхэвчийг бүрхэн түүнийг гэмтэхээс хамгаалж байдаг. Мөн бодисын солилцооноос үүссэн хорт бодисыг өөртөө шингээн биеэс гадагш хөөн гаргана.

Нүүрс ус дутахад хүүхдийн хоол боловсруулалт муудаж бусад бодис биед шингэх үйл ажиллагаа алдагдана. Хэрэв хүүхдийн хоолонд нүүрс ус, удаан хугацаагаар дутвал дутсан илчлэгийг нөөц тос, цаашид нийт тос, эдийн уургаар нөхсөнөөс хүүхэд биеийн жингээ алдан тураалд ордог.

Нүүрс ус түүний дотор энгийн сахар ихсэхэд бодисын солилцоо алдагдаж тос ихээр үүсч нөөцлөгдөн таргална. Өвчин эсэргүүцэх биеийн эсэргүүцэл муудан харшилд өртөмтгий болно. Гэдэсний ашигтай нян цөөрснөөс В бүлгийн аминдэм үйлдвэрлэгдэх явц алдагдана. Шүд цоорох өвчинд хүргэнэ. Цаашид насанд хүрэгчдэд халдварын бус олон өвчин үүсэхэд нөлөөлнө.

Нүүрс ус нь сахар, будаа, гурил, талх, чихэрлэг бүтээгдэхүүн боов, ногоо, жимсэнд агуулагдана. Ногоо, жимс зэрэг бүтээгдэхүүнд агуулагддаг нүүрс ус ногоо жимсийг амттай болгохоос гадна ногоо жимсэнд байх аминдэм, эрдэстэй хоршин тэжээллэг чанар нь нэмэгддэг. Элдэв өвчний үүр уурхай болсон энгийн сахарын хэрэглээг багасгаж ногоо жимсэнд байх нүүрс усаар хүүхдийн нүүрс усны хэрэгцээг хангахад анхаарах нь зүйтэй. Иймээс ч бид хүүхдэд өгөх хоолны чихрийг эрс багасгах, 1 хүртэлх насны хүүхдэд чихрийн амтыг мэдрүүлэхгүй байх зөвлөмж өгч байна.

Эх сурвалж: "2 хүртэлх насны хүүхдийн хооллолт", 2014 он

profile

Зөвлөх: М.Оюунбилэг

Анагаах ухааны доктор

X
Нэвтрэх