 
        
        		
		
		
		
                    
            Аавуудад хүүхдүүдтэйгээ цагийг зугаатай өнгөрүүлэх аргуудаас хуваалцъя.
ХӨДӨЛГӨӨНТЭЙ ТОГЛООМУУД
- Бөмбөг - Хүүхдийн наснаас хамаарч бөмбөгийг өнхрүүлэх, хайрцагт шидэх, сагс, хөл бөмбөг тоглох зэрэг олон аргаар тоглож болно.
- Машин, галт тэрэг - Эдгээр тоглоомуудаар моторын эсвэл сигналын дуу чимээ гарган уралдуулан тоглож болно. Аав маань өөрөө машин болж болно.
- Ноцолдох - Шал, цас, элсэн дээр хөгжилтэйгөөр ноцолдсоноор хүүхдэд зугаатай байна. Хүүхдийг маш зөөлөн өхөөрдөн гижигдэж болно.
ТАЙВАН ТОГЛООМУУД
- Барилга барих – Гар доорх ямар ч материалаар байшин барилга, тээврийн хэрэгсэл, тавилга гэх зэргийг хамтарч барьж угсрах нь хүүхдийн оюун ухааны хөгжилд ихээхэн нөлөөлнө.
- Ширээний тоглоомууд – Хүүхдүүдийг бага наснаас нь шатар тоглуулж сургах хэрэгтэй.
- Зугаатай оньсого, таавар таалгах нь цагийг хөгжилтэй өнгөрөөхөд ашиг тустай байдаг байна.
Хүүхэд ихэнхдээ эдгээр тоглоомуудаар аавтайгаа тоглохыг хүснэ. Харин аав та өөрөө эдгээр тоглоомуудыг баяжуулан тоглуулж болно.
                                                             
                                                    
Зөвлөх: н.Төртогтох
Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн багш
 
				 
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
                       
                       
                       
         
         
        