Энэ өвчин амьсгалын замаар халдварлаж, ихэвчлэн бага насны хүүхдэд элбэг тохиолддог халдварт өвчин юм. Улаан бурхнаар өвдсөний дараа насан туршийн дархлаа үүсдэг.
Илрэх шинж тэмдэг
- Халдвар авснаас хойш 2-4 хоногийн хугацаанд далд байдалтай байж, ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй байж болно.
- Үүний дараа дараах шинж тэмдгүүд илэрнэ
- Халуурах
- Нүд улайх, нуухтах
- Нус гоожих, ханиах
- Улмаар өндөр халуурч, нүүр, хүзүүнээс эхлэн дээд, доод үе мөчүүд рүү шилжих замаар бүх биеэр жижиг улаан гүвдрүүтэй тууралт гарна. Энэ нь улаан бурханы онцлог шинж юм. Тууралт нь загатнахгүй ба аажимдаа гуужиж, арьсан дээр бага зэргийн нөсөө үүсгэдэг.
- Мөн хоолой өвдөж, хүзүүний арын булчирхай томорч, гараар барьж үзэхэд тэмтрэгдэнэ. Хэрэв улаан бурханаас сэргийлэх тарилга хийлгэсэн бол дээрх шинж тэмдгүүд бүдэг илэрч, хөнгөн хэлбэрээр өвдөж болно.
Хүндрэх үед
- Улаанбурхан үүсгэгч вирус нь хүүхдийн биеийн эсэргүүцэл ба дархлааг сулруулдаг тул цаг хугацаанд нь зохистой эмчилгээ хийхгүй бол амархан хүндэрч дараах эмгэгүүд үүсгэдэг.
- Уушгины гуурсан хоолойн үрэвсэл
- Уушгины хатгалгаа
- Чих, нүдний үрэвсэл
- Тархи нугасны үрэвсэл
Уг өвчний үед хэрхэн асарч сувилах вэ?
- Хүүхдийг 5-7 долоо хоног сургууль цэцэрлэгээс нь чөлөөлүүлж, халуун буурч, тууралт бүдгэртэл гэрийн асаргаанд байлгаж, тусгаарлана.
- Хэвтрийн дэглэм сахиулах
- Эрдэс, амин дэмээр баялаг хоол өгөх
- Шингэн зүйл сайн уулгах
- Хүүхдийн нүдийг буцалгасан бүлээн усаар цэвэрлэх
- Амны хөндийг содтой усаар сайн зайлуулах
- Өрхийн эмчийн заавраар эмчилгээ хийх ба эдгэрсний дараа нэг сарын хугацаад эмчийн хяналтанд байлгана.
Урьдчилан сэргийлэх
Хамгийн найдвартай сэргийлэлт бол сэргийлэх тарилга гэж үздэг. Улаанбурхны тарилгын эхний тунг 8-11 сартайд, давтан тунг нэг настайд хийлгэнэ.
Зөвлөх: НЛМ - Нидерландын тусламжийн байгууллага /Гарын авлага/