fbpx

Мэдээ, мэдээлэл

image

Улсын хэмжээнд 2018 оны эхний хагас жилд 38055 эх амаржиж, 38310 хүүхэд төрүүлсэн байна гэж ҮСХ-ноос мэдээлэв. Өмнөх оны мөн үеэс

  • Амаржсан эх 2743 (7.8 хувь)-аар,
  • Төрсөн хүүхэд 2774 (7.8 хувь)-иар тус тус өсжээ.
  • Нас баралт 8515 болж, өмнөх оны мөн үеэс 770 (9.9 хувь)-аар нэмэгджээ.

Энэ оны эхний хагас жилд 1000 хүнд ногдох төрөлт 11.9, нас баралт 2.7, ердийн цэвэр өсөлт 9.2 байна. Өмнөх оны мөн үеэс 1000 хүнд ногдох

  • Төрөлт 0.6 пункт,
  • Нас баралт 0.2 пункт,
  • Хүн амын ердийн цэвэр өсөлт 0.4 пунктээр өссөн байна.

Төрөлт 2015 оноос 2017 оныг хүртэл төрөлт буурсан бол энэ онд эргээд сэргэж байна.

ТӨРӨЛТ УЛААНБААТАР, ДОРНОД, ОРХОН, ХОВД, ГОВЬСҮМБЭР, БАЯН-ӨЛГИЙД ӨНДӨР БАЙНА

1000 хүнд ногдох төрөлт Улаанбаатар хот, Дорнод, Орхон, Ховд, Говьсүмбэр, Баян-Өлгий аймгуудад улсын дунджаас 0.1-2.3 пунктээр дээгүүр, бусад аймагт 0.2-5.8 пунктээр доогуур байна.

1000 хүнд ногдох нас баралт Увс, Архангай, Өвөрхангай, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Хөвсгөл, Баянхонгор аймгуудад улсын дунджаас 0.1-0.5 пунктээр дээгүүр, харин Улаанбаатар хот болон Булган аймагт ижил түвшинд, бусад аймагт 0.1-1.2 пунктээр доогуур байна.

Хүн амын ердийн цэвэр өсөлт Улаанбаатар хот болон Дорнод, Орхон, Ховд, Баян-Өлгий, Говьсүмбэр аймгуудад улсын дунджаас 0.2-3.2 пунктээр дээгүүр, бусад аймагт 0.3-5.5 пунктээр доогуур байна.

Сэтгүүлч Б.Чимэг

X
Нэвтрэх