fbpx

Ээж, аавуудад

image

Олон нийтийн сүлжээгээр хүүхдийн цэцэрлэгт бүртгэл хийж өгөх тухай зар тавигдаж, энэ дагуу олон эцэг эх хүүхдийнхээ регистрийн дугаарыг ил хэлбэрээр дамжуулах явдал гарч байна. Энэ нь дараах сөрөг үр дагавартэй гэдгийг анхаарна уу? Үүнд:

  • Хүүхдийн бүх мэдээллийг авах боломж танихгүй этгээдэд нээгдэнэ.
  • Хувийн цэцэрлэг хүүхдийн тань регистрийн дугаарыг орон тоо дүүргэх зорилгоор ашиглах тохиолдол гардаг. Энэ тохиолдолд бусад цэцэрлэг бүртгэлтэй гэх шалтгаанаар таны хүүхдийг авахгүй.
  • Хүүхдийг цэцэрлэгт орсны дараа ангиас нь үл таних хүн овог нэрийг нь хэлэн авах гэж оролдох тохиолдол удаа дараа гарч байсан.
  • Иргэний бүртгэлтэй холбоотой бусад шалтгаанаар хүүхдийн регистрийн дугаарыг зүй бусаар ашиглах эрсдэлтэй.

Иймд та онлайн бүртгэлийг өөрөө хийх юм уу ойр дотны хүнээрээ хийлгэх нь илүү найдвартай гэдгийг анхаарна уу.

 

X
Нэвтрэх