fbpx

3-5 нас

image

-3-4 настай хүүхдийн онцлог-

Хүүхэд тань том болжээ. Гэтэл өдөрт 11-12 цаг унтах хэрэгцээ нь байсаар байна. Томрох тусам өдөр унтах цаг нь багассаар 6 нас хүрэхэд өдөр бараг унтахаа болино. Энэ үед шөнийн нойроо хангалттай авч байгаа эсэхэд нь анхаарал тавих хэрэгтэй.

Үүнээс гадна энэ насандаа хүүхэд тусдаа оронд, тусдаа өрөөнд унтахад ч асуудалгүй байх болно. Хүүхэд тогтсон цагтаа унтаж байхын тулд хангалттай гүйн харайн тоглож чадсан үгүйг нь шалгах хэрэгтэй бөгөөд тэгснээр хүүхэд ядран өөрөө нойрсохыг хичээнэ. Харин хүүхдэд хэт их ачаалал өгөхгүй байхыг ч мөн адил анхаарах хэрэгтэй.

ӨДРИЙН НОЙР
3-4 настангууд өдөр унтдаг хэвээр байдаг. Энэ үед хүүхдийн тархи, мэдрэл хэт их ачаалалд өртдөг учир ууртай, түрэмгий, зөрүүд зан байдал ихэд илрэх болно.

Тиймээс шөнийн нойроо хангалттай авч өдрийн турш цовоо сэргэлэн байж чадах үеэс нь эхлэн алгуурхнаар хүүхдийг өдөр унтуулахгүй байх арга хэмжээ авна.

ШӨНИЙН НОЙР
Хүүхэд өдөртөө 11-12 цаг унтах шаардлагатай байдаг учир орой 21.00 цагаас оройтуулалгүй унтуулахад анхаарна. Өдрийн нойроо аваагүй тохиолдолд 19.30 – 20.00 цагуудад унтуулна. Хүүхэд өөрөө унтаж өглөө өөрөө босдог байхад сургах нь маш чухал.

profile

Зөвлөх: Г.Батжаргал /Багш/

Сургуулийн өмнөх боловсролын сургууль

X
Нэвтрэх