fbpx

Мэдээ, мэдээлэл

image

Хоёроос таван насны хүүхдүүүдийн цэцэрлэгийн цахим бүртгэл өнөөдөр 23:59 цаг хүртэл үргэлжилнэ. Цахим бүртгэлийг tsetserleg.ulaanbaatar.mn сайтаар бүртгэж байгаа бөгөөд эцэг эх та хүүхдийнхээ регистерийн дугаарыг бичээд бүртгэлийг баталгаажуулах боломжтой.

  1. Оршин суугаа газартаа бүртгэлтэй, бичиг баримтын зөрчилгүй байх
  2. Цахим системд бүртгүүлэх боломжгүй иргэд өнөөдөр 17:00 цаг хүртэл дүүргийн Боловсролын хэлтэст болон хамран сургах тойргийн цэцэрлэгт өөрийн биеэр очиж бүртгүүлэх

А. ШИНЭЭР ЦЭЦЭРЛЭГТ ЭЛСЭЖ БУЙ ХҮҮХДИЙГ ЦАХИМААР БҮРТГҮҮЛЭХДЭЭ:

  • 2016 онд төрсөн 2 настай хүүхэд, мөн хамран сургах тойргийн цэцэрлэг нь 2013-2015 онд төрсөн 3-5 настай хүүхдийн шинэ элсэлт авах хяналтын тоо зарласан тохиолдолд эцэг эх, асран хамгаалагчид  tsetserleg.ulaanbaatar.mn системд бүртгүүлнэ.
  • Бүртгүүлэхдээ tsetserleg.ulaanbaatar.mn-д нэвтрэн орж хүүхдийнхээ регистерийн дугаар болон доорх нэг удаагийн нууц түлхүүр үгийг бичиж шалгах товчийг дарна.
  • Шалгах товчийг дарснаар таны хүүхдийн мэдээлэл, оршин сууж байгаа хаягийн мэдээлэл, хамран сургах тойргийн цэцэрлэгийн дугаар гарч ирнэ.
  • Эцэг эх, асран хамгаалагч та хүүхдийнхээ хаягийн мэдээллийг үнэн зөв эсэхийг шалгаад холбогдох гар утасны дугаараа оруулж, бүртгэлийн дугаар авах ногоон өнгийн товч дээр дарна.
  • Таны гар утсанд бүртгэлийн 6 оронтой дугаар очих бөгөөд тус дугаарыг “Бүртгэлийн дугаар” хэсэгт бичиж, бүртгэл баталгаажуулах товчийг дарснаар “Амжилттай баталгаажигдлаа” гэсэн хариу мэдэгдэл гарч ирнэ.

Б. ЦАХИМ ЭЛСЭЛТ:

  • Шинээр элсэх хүүхдийн бүртгэлийн тоо нь хяналтын тооноос хэтэрсэн тохиолдолд тухайн цэцэрлэгийн элсэлтийн комисс систем дээр санамсаргүй түүврийн аргаар “Цахим элсэлт”-ийн үйл ажиллагааг дурдсан хугацаанд иргэд, эцэг эхчүүдэд нээлттэйгээр зохион байгуулна.
  • “Цахим элсэлт”-ийн дүнгийн мэдээллийг эцэг эх, асран хамгаалагчдын гар утсанд мессэжээр илгээнэ.
  • “Цахим элсэлт”-ийн үр дүнгээр цэцэрлэгт элсэн орсон тохиолдолд  2018 оны 08 дугаар сарын 27-29-ний өдрүүдэд цэцэрлэгийн захиргаатай гурвалсан гэрээ байгуулахын хамт хүүхдээ эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулж, БСШУ-ны сайдын 2013 оны А/266 дугаар тушаалын хавсралтад заасан сургалтын хэрэглэгдэхүүн, ариун цэврийн хэрэгслийг бэлтгэнэ.

В. ӨМНӨХ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ТӨРИЙН ӨМЧИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХАМРАГДАЖ БАЙСАН ХҮҮХДИЙН БҮРТГЭЛИЙГ БАТАЛГААЖУУЛАХДАА:

  • Цэцэрлэгт суралцаж байсан 3-5 настай хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагчид төрийн өмчийн цэцэрлэгийн бүртгэлийн цахим систем  (tsetserleg.ulaanbaatar.mn)-ээс мэдээллээ шалгаж, бүртгэлээ баталгаажуулах
  • Баталгаажуулахдаа дээрх систем рүү орж хүүхдийнхээ регистрийн дугаар болон доор гарч ирэх нэг удаагийн нууц түлхүүр үгийг бичиж шалгах товчийг дарснаар “Таны хүүхэд /....../ цэцэрлэгт бүртгэлтэй байна. Баталгаажуулна уу.” гэсэн мэдээлэл гарч ирэх ба эцэг эх, асран хамгаалагч нь холбогдох гар утасны дугаараа оруулж, бүртгэлийн дугаар авах товчийг дарснаар таны гар утсанд 6 оронтой дугаар ирнэ.  Уг дугаарыг системд оруулснаар бүртгэл  баталгаажихыг анхаарах
  • Бүртгэлийн дугаараа баталгаажуулсан тохиолдолд дурдсан хугацаанд харьяа цэцэрлэг дээр очиж гэрээгээ сунгуулах

Г. Тусгай, сувиллын, 24 цагийн цэцэрлэгт шинээр хамрагдах болон зорилтот бүлэгт хамаарах иргэдийн хүүхдүүдийн  бүртгэлийг цахим хэлбэрээр зохион байгуулахгүй бөгөөд эцэг эх, асран хамгаалагчид дурдсан хугацаанд  цэцэрлэг дээр өөрийн биеэр очиж бүртгүүлэх (Зорилтот бүлэгт хамрагдах иргэд дээр дурдсан бичиг баримтыг бүрдүүлэхийг анхаарна уу.)

Бүртгэл явагдах хугацаа, хамрах хүрээ

  1. Төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх хүүхдүүдийн “Цахим бүртгэл” 2018 оны 07 дугаар сарын 25-ны 09:00 цагаас  08 дугаар сарын 23-ны өдрийн 23:59  цаг хүртэлх хугацаанд;
  2. Шинээр элсэх хүүхдүүдийн “Цахим элсэлт”-ийн үйл ажиллагаа 2018 оны 08 дугаар сарын 24-ний 09:00 цагт бүх төрийн өмчийн цэцэрлэгт нэг зэрэг хугацаанд;
  3. Өмнөх хичээлийн жилүүдэд элссэн хүүхдүүдийн бүртгэлийг баталгаажуулах үйл ажиллагаа 2018 оны 07 дугаар сарын 25-аас 08 дугаар сарын 23-ны  өдрүүдэд;
  4. Шинээр болон өмнөх хичээлийн жилүүдэд элссэн хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагчидтай гэрээ байгуулах, сунгах үйл ажиллагаа  2018 оны 08 дугаар сарын 27-29-ний өдрүүдэд;
  5. Тусгай, сувиллын, 24 цагийн цэцэрлэгт шинээр элсэх болон зорилтот бүлгийн, багш, ажилчдын хүүхдүүдийн бүртгэл  2018 оны 08 дугаар сарын 27-29-ний өдрүүдэд, ажлын цагаар тус тус зохион байгуулагдана.
X
Нэвтрэх