Хүмүүжил

image

Хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн оролцоо маш чухал байдаг тул хэрхэн, ямар арга барилаар хүмүүжүүлэх талаар та бүхэнд мэргэжилтнүүдийн боловсруулсан зарим нэг хүмүүжлийн аргуудыг танилцуулж байна.

  • “Нарийн коридор” буюу ширүүн гараар өсгөх

Эцэг эхчүүд олон тооны хориг тавих буюу бүх зүйл болохгүй, хориотой!

Зөвшөөрөгдсөнөөс баруун, зүүн тийш хазайх аваас хүүхэд шийтгэл хүлээнэ. Үр дүнд нь ирээдүйд хатуу чанга цэргийн хүн бий болно эсвэл өөртөө итгэлгүй аймхай зүгээр нэгэн амьд биет болон хувирах болно.

  • “Манан дундах зараа” буюу тодорхойгүй байдал

Хүүхдийн эргэн тойронд олон тооны хорио цээрүүд байгаа мэт боловч юу хориотой юу зөвшөөрөгдсөн нь тодорхойгүй байдаг байна. Хүүхдэд манан дунд явж байгаа мэт санагдах болно. Хүүхэд “буруу” зүйл хийвэл эцэг эх нь гэнэт уурлан хашгичих тохиолдлууд элбэг байна.

  • “Хоосон талбай”

Бага хэмжээний хориг үйлчилнэ. Шалтгаануудыг нь тодорхой тайлбарлана. Хориглохын оронд бодит байдалтай тулгарахад нь бэлтгэнэ. Гэвч ирээдүйд хүүхэд нийгэмших тал дээр бэрхшээлтэй тулгарч аливаа хориг, хязгаарлалтанд дасан зохицох чадвар сулхан байна.

  • “Өргөн тэнүүн гэр”

Хүүхэд эрх чөлөөтэй хэрнээ хийж болохгүй зүйлс тодорхой байна. Хүүхдэд хийж болохгүй зүйлсийг нь сайтар тайлбарлаж буруу, зөвийг зааж зөвлөж түүнтэй ярилцаж зөв замд нь чиглүүлж хөтөлнө. Зөөлөн гараар өсгөх хэдий ч маш анхааралтайгаар хянах хэрэгтэй юм. Тэгснээр ирээдүйд өөрийн үнэт зүйлстэй, нийгэмших чадвартай нэгэн болно.

profile

Зөвлөх: н.Төртогтох

Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн багш

X
Нэвтрэх