Хүүхдийн хоолыг аягалж таваглаж өгөхдөө доорх хэдэн зөвлөгөөг биелүүлээрэй. Ялангуяа идүүлж сургах шаардлагатай эрүүл хоолыг дуртай идүүлэхийн тулд үүнийг биелүүлээрэй. Үүнд:
- Мах, ногоо, жимсийг том хэрчвэл хахах аюултай.
- Хоол аягалахдаа хэтрүүлэх хэрэггүй.
- Жимсийг хальслаад хэлбэр дүрстэй хэрчин таваглаж өгөх,
- Хоолыг өнгө алаглуулан аягалах,
- Хэлбэр дүрстэй аягалах, жишээ нь: "Од" шөлний гоймон нь од хэлбэртэй ба лууван, бусад ногоог төстэй хэлбэрээр, гурилан боовыг амьтны дүрсээр хийх, ногоо жимсийг дүрс оруулан зүсэх г.м.
- Нэг хоолыг олон янзаар хийх бууз, банш, хуушуурыг өгөх бүрдээ өөр өөр хэлбэрээр чимхэх г.м.
- Гараар идэх хэлбэрийн хоол хийж өгч бас болно.
Зөвлөх: М.Оюунбилэг