fbpx

Боловсрол

image

Ажилч хичээнгүй, аливаад шударга ханддаг зан араншингаараа алдартай Япон, Германчууд хүүхдийн хүмүүжилд багаас нь анхаарч, тэр утгаараа хүүхдийг номоор дамжуулан энэ талын хүмүүжлийг олгодог байна.

Тухайлбал, япончууд юманд чин сэтгэлээсээ хандаж, хийсэн зүйлдээ үнэнч байх, амласандаа хүрдэг байх, худлаа хэлэхгүй, хуурмаг байдлыг жигшдэг, бусдад дараа болохгүй амьдрах зэргийг хүмүүжил болон номоор дамжуулж олгодог. Харин энэ хандлага хүүхдийн монгол номнуудад хэр байгаа бол? Хүүхдийн номоор дамжуулаад хүүхдийг хэрхэн төлөвшүүлэх вэ гэсэн зорилгыг давхар агуулж байх ёстой ажээ.

Бага насны хүүхдэд зориулсан номнууд зурагтай, зураг бүр нь хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон байх ёстой юм.

Зурагт номоор дамжуулан ёс зүйн зөв төлөвшилтийг олгодог ба хүүхдийн хэл ярианы чадварыг хөгжүүлэхэд чухал үр нөлөөтэй. Жишээ нь номноос шинэ үг мэдэж авах, өгүүлбэрээр ярьж сурах, дүрслэх, төсөөлөн бодох, хийсвэрлэх зэргээр сэтгэхүй хөгжиж байдаг.

Эцэг эхчүүд мөн хүүхэдтэйгээ хамт уншиж танилцсанаар хүүхдийнхээ хажууд худлаа ярихгүй байх, хүүхдийнхээ өмнө үнэнч шударга байхыг чухалчлах хэрэгтэй.

profile

Зөвлөх: Г.Батжаргал

Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн багш

X
Нэвтрэх