fbpx

Сэтгэлзүйч зөвлөж байна

image

- Жирэмсэн үеийн орчны хүмүүжил-

Хүүхдийг эхийн хэвлийд байхаас нь олон төрлийн хүмүүжлийг өгч болно. Эх хүн өөрөөрөө дамжуулан хүүхдэд гоо зүй, эрүүл мэнд, урлаг уран сайхан, орчны хүмүүжил зэргийг олгож болдог. Үүнд аавын анхаарал халамж ч бас чухал.

Хүссэн, төлөвлөсөн жирэмслэлт нь гэр бүлд аз жаргалыг авчирдаг. Хэвлийдээ хүүхэд тээж яваагаа мэдсэн тэр цагаас эхлэн эх хүний сэтгэл зүй өмнөхөөсөө өөрчлөгддөг. Өөрийн бие махбод ирээдүйн төлөвлөгөө, амьдралын хэв маяг, мэдрэмж өөрчлөгдөхөөс гадна гэр бүлийн харилцааны олон шинэлэг, заримдаа шийдвэрлэхэд түвэгтэй асуудлууд урган гарч ирнэ.

Аавын харилцаа хандлага, хүлээх үүрэг хариуцлага ч ургийн орчны хүмүүжилд нөлөөлдөг. Хүүхэдтэй болж байгаа эхнэр нөхөр хоёрт бүх л зүйл шинэ байх бөгөөд мэдэхгүй, ойлгохгүй, чадахгүй зүйл маш их тохиолдоно. Үүнд хэн хэнийгээ буруутгаж маргалдахаас зайлсхийж, илэн далангүй ярилцаж, хамтран зөвлөлдөж, бие биедээ туслах нь чухал. Аавууд хүүхэдтэй болмогцоо эхнэртээ тавих анхаарал халамжаа сайжруулаарай. Аавын үүрэг хариуцлага нь хүүхэд төрснөөс хойш биш хүүхэд олсон өдрөөс эхэлдэг. Эхнэртээ хэрхэн туслахаа мэдэхгүй аавууд туршлагатай хүмүүсээс асууж, гарын авлага уншиж судлах, урагтайгаа хэрхэн цагийг өнгөрөөх, орчны хүмүүжил хэрхэн яаж олгох талаар зайлшгүй дэлгэрүүлж мэдэх хэрэгтэй. Аав та эхнэрийнхээ хэрэгцээг олж харж чаддаг байж, халамж хайраар дутаалгүй, түүнд тохиолдож буй бүх зүйлд үнэн сэтгэлээсээ анхаарал тавьж, илэн далангүй ярилцаарай.

Зөвлөх: Н.Ариун-Эрдэнэ /Сэтгэлзүйч/

Гэр бүл хүүхдийн сэтгэл зүйн боловсролыг дэмжих төв

X
Нэвтрэх