fbpx

Мэдээ, мэдээлэл

image

“Пума Империал” зочид буудалд “Амьсгалах эрх-Агаарын бохирдлыг бууруулахад иргэний үүрэг оролцоо” Үндэсний зөвлөлдөх уулзалт эхэллээ.

Орчны бохирдлын үндэсний хорооны ахлах мэргэжилтэн Л.Гүнбилэг “Агаар, орчны бохирдлыг үндэсний хөтөлбөр, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо” сэдвээр илтгэл тавьсан юм. Тус хороо БОАЖЯ-ны дэргэд ажилладаг. Бүх яамдын дэд сайд энэ хороонд багтан ажиллаж байна.

Агаар, орчны бохирдлыг үндэсний хөтөлбөр хоёр үе шаттай хэрэгжинэ. Эхний шат 2017-2018, дараагийн шат нь 2019-2025 он хүртэл үргэлжилнэ. Энэ хөтөлбөрийн нийт санхүүжилт 9.9 их наяд төгрөг юм байна.

Агаарын бохирдлыг бууруулах олон шийдэл бий. Гэр хорооллын 200 мянган өрхийг нэг дор орон сууцжуулах боломжгүй тул гэрийг дулаалах зайлшгүй шаардлага бий. Гэр, байшинг дулаалснаар нүүрсний хэрэглээ хоёр дахин буурдгийг тогтоожээ. Монголын байгаль орчны иргэний зөвлөл, “Утааны эсрэг ээж аавууд” фэйсбүүк групп гэр хэрхэн дулаалах талаарх сургалтыг явуулснаар багагүй амжилттай ажилласан байна.

Агаарын бохирдлыг бууруулахад их хэмжээний хөрөнгө шаарддаг, эмзэг салбар гэдгийг Л.Гүнбилэг онцлов.

Тэрээр нийслэлийн 5200 сургууль цэцэрлэгт агаар цэвэршүүлэгч суурилуулсан гэв. Энэ онд дахин 600 агаар цэвэршүүлэгчийг сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг, асрамжийн газруудад тараах юм байна.

Мөн Эрчим хүчний яамнаас нийт 40 мянган өрхийг найдвартай цахилгаан хангамжаар хангасан, 68 халаалтын зуух буулгасан зэрэг ажлууд хийснийг танилцууллаа.

“Амьсгалах эрх-Агаарын бохирдлыг бууруулахад иргэний үүрэг оролцоо” үндэсний зөвлөлдөх уулзалт “Пума Империал” зочид буудалд 15.00 цаг хүртэл үргэлжилнэ.

X
Нэвтрэх