fbpx

Боловсрол

image

Чингэлтэй дүүргийн 9-р цэцэрлэг сар бүр тодорхой сэдвээр аян өрнүүлж байгаа ажээ. Тус цэцэрлэг сургалтын хөтөлбөрт ордог замын хөдөлгөөний дүрмийн тухай ойлголтууд дээр тулгуурлан 11-р сарын турш зохион байгуулсан "Би зорчигч" аяныхаа үр дүнг дүгнэн ахлах, бэлтгэл бүлгийн хүүхдүүдийн эцэг эхчүүдийн дунд "Аав, ээж, би" тэмцээнийг зохион байгуулав. Эцэг эхчүүд замын хөдөлгөөний дүрмийг хэн сайн мэдэх вэ, гэдгээрээ өрсөлдлөө.

Энэ сарынхаа аяны хүрээнд тус цэцэрлэгийн ахлах, бэлтгэл бүлгийнхэн 11-р сарын 20-нд болдог "Дэлхийн хүүхдийн өдөр"-т зориулж "Би аюулгүй зорчих эрхтэй" сэдэвт гар зургийн үзэсгэлэн гаргасан бол бага, дунд бүлгийнхэн хамтарсан бүтээлүүдээ анги бүрийнхээ мэдээллийн буланд дэлгэжээ.

Тус цэцэрлэгийнхний хүсэлтийн дагуу 11-р сарын 27-нд Тээврийн цагдаагийн албанаас Шүгэлхүү хүрэлцэн ирж бүх бүлгийн хүүхдүүдтэй уулзаж ярилцан, замын хөдөлгөөнд зөв оролцох, ялангуяа автомашинд аюулгүйн бүсээ бүсэлж, зориулалтын суудалд суугаарай гэж уриалсан байна. 

Шүгэлхүүгээр дамжуулан 9-р цэцэрлэгийн ахлах, бэлтгэл бүлгийнхэн өөрсдийн бүтээсэн замын хөдөлгөөнд аюулгүй оролцох тухай санамж бичгээ цэцэрлэгийнхээ хүүхэд бүрд гардуулжээ.

Эдгээр мэдээллийг бид тус цэцэрлэгийн дундын "Б" бүлгийн багш Г.Өлзийжаргалаас авлаа.

Гэрэл зургийг Э.Батзавъяа

X
Нэвтрэх