fbpx

Хүмүүжил

image

Энэ насны хүүхдийн сэтгэл, зан чанарын нэг онцлог бол их мөрөөдөмтгий, мөрөөдөлдөө амархан хүрэх мэтээр боддог явдал юм.

Эцэг эхчүүд хүүхдээ энэ насанд нь элдэв зүйлд итгэн хохирохоос сэрэмжлүүлж үлгэр, сургамжит өгүүллэг, бодит түүх зэргийг ярьж өгч байгаарай.

Хүүхдийн мөрөөдөл гэнэн цагаан, гэрэлт ирээдүйтэй байдаг. Хүн мөрөөдөхгүйгээр хүсэл зорилгодоо хүрэхгүй. Иймд хүүхдийн мөрөөдлийг томчууд анхаарахгүй, эсвэл няцааж, хүслийг нь хясаж, эрс хориглох нь шувууны далавчийг тайрсантай адил.

Хүүхдийн хүсэл тэмүүлэл, сайн үйл нь хэзээд биелэх тавилантай ч хялбар бүтнэ гэсэн гэнэн бодол нь биелэхэд бэрх. Хүсэл нь бүтэхгүй байх үед хүүхдийн хийх, бүтээх, оролдох, санаачлах урам зориг нь алдарч, яваандаа идэвх зүтгэлгүй, залхуу хойрго, юманд итгэлгүй, үлбэгэр хүн болох талтай. Иймд тэдний урам зоригийг өрнүүлж, тусалж дэмжиж байгаарай.

Эх сурвалж: Аав, ээжийн ном

profile

Зөвлөх: Хүүхдийг ивээх сан

X
Нэвтрэх