fbpx

Ээж, аавуудад

image

Ураг тээсэн эмэгтэйн биед олон өөрчлөлт гардаг тул тэдэнд онцгой анхаарал халамж шаардагддаг. Үүнийг хүмүүс ерөнхийд нь гадарлах боловч тэр бүр тодорхой зүйл мэддэггүй.

Жирэмсэн эх болон түүний асран халамжлагчид дараах зүйлсийг мэдэж байх хэрэгтэй. Үүнд:

  • Жирэмсний аль ч үед спирттэй ундааг бүрэн хориглоно. Учир нь энэ нь хүүхдийн сэтгэц, оюун ухаан болон бие эрхтний ноцтой гажиг үүсэх эрсдэл дагуулдаг. 
  • Үр зулбасан эхчүүдийн 61,4 хувь нь хүнс дүүрэн цүнхтэй явж байхдаа унах, бэртэх зэрэг шалтгаанаар зулбасан байжээ. 
  • Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жирэмсэн эмэгтэй өдөрт 60мг төмрийн бэлдмэл хэрэглэснээр ургийн хөгжлийг тэтгэж, хүүхэд бага жинтэй төрөхөөс сэргийлнэ гэж зөвлөдөг.
  • Стресс бухимдал үүсэх хүчин зүйлээс аль болох зайлсхийж, тайван байвал хэвлий дэх ураг тайван боловсорч хөгжихөд тустай.
  • Жирэмсэн эмэгтэй стресст ороход түүний тархи, зүрх, булчинд цусан хангамж ихэсдэг. Ингэснээр эхийн умайд очих цус багасаж, ураг хүчилтөрөгч, тэжээллэг бодисоор дутагдаж, өсөлт хөгжилт нь саатах бөгөөд стрессийн үеэр их хэмжээгээр ялгарсан даавар хүүхдэд муугаар нөлөөлдөг байна.
  • Жирэмсэн гээд орчноос тусгаарлах, найз нөхөдтэйгөө уулзахгүй байвал хэвлийд байгаа хүүхэд зожиг, баяр баясалгүй нэгэн болох магадлалтай тул хамт олон, найз нөхдийн хүрээг орхихгүй байх нь зүйтэй.
  • Хөл хүнд болсон цагаас эхлэн эхээс гадна урагт хамгийн их нөлөөлөх хүн бол түүний аав. Учир нь гэргийнхээ сэтгэл санааг тайван байлгаж, тохиромжтой хоол хүнс, орчноор хангаснаар хүүхдийнхээ өсөлт хөгжилтөд сайнаар нөлөөлж чадна.
  • Хүүхдийн хүйс эцгийн эр бэлгийн эсээс хамааралтайг удамшил зүйчид тогтоосон байна. Эцэг нь хүүхдийнхээ хүйсэнд сэтгэл дундуур байх аваас энд өөрөө л хамааралтай гэсэн үг. Эх хүн үүнд яаж ч нөлөөлж чадахгүй.
  • Ер нь жирэмсэн үед эмэгтэй хүн аль болох тайван, баясгалантай байх, гэрэл гэгээтэй зүйл мөрөөдөх нь хүүхдэд эерэг нөлөөтэй.

Эх сурвалж: Аав, ээжийн ном

X
Нэвтрэх