“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 15-39 насныханд В, С вирүс илрүүлэх шинжилгээ хийж байна.
Тус хөтөлбөрийн эхний үе шат 2017 онд болж, 40-65 насны 353 мянган иргэн В, С вирүсийн илрүүлэх шинжилгээнд хамрагдсан бол энэ удаад 15-39 насны 1.2 сая иргэнийг уг шинжилгээнд хамруулахаар төлөвлөөд байгаа юм.
Иргэд өрхийн эрүүл мэндийн төвдөө бүртгэл хийлгэн шинжилгээнд хамрагдах бөгөөд шинжилгээний хариу 15 минутын дараа гарах юм.
Сэтгүүлч Р.Адъяасүрэн