fbpx

Ээж, аавуудад

image

Бяцхан үрс мэндлэхэд айл гэр халуун дулаан уур амьсгалд орж бүх зүйл дахин сэргэх шиг болдог. Сайхан уур амьсгал бүрдүүлдэг зүйлийн нэг нь хүүхдэдээ зориулан зассан шинэ жилийн анхны гацуур буюу сүлд мод. Тэгвэл үзэсгэлэнтэй гацуураа бага насны хүүхдэд аюул эрсдэл учруулахгүй байлгах талаас нь анхаарахаа мартуузай.

ШИНЭ ЖИЛИЙН ГАЦУУР ЗАСАХДАА АНХААРАХ ЗҮЙЛС

  • Гацуурын мөчрөөс хүүхэд залгиж болохоор жижиг хэсгүүд салж унаж байгаа эсэхийг үргэлж анхаар. Манай оронд амьд мод огтлон хэрэглэх нь ховор ч ийм тохиолдолд хүнд жинтэй уг модыг хүүхэд дээр унахгүй гэсэн баталгааг 100 хувь хангаарай. Том хэмжээтэй хиймэл гацуур ч ялгаагүй, хэр баргийн хүн татаад унагачихгүй бат суурьтай байх хэрэгтэй. Таазнаас давхар бэхлэх арга бий.
  • Бага насны хүүхэдтэй байх үедээ хагардаг, эсвэл хурц ирмэгтэй чимэглэл бүү сонгоорой. Мөн тогтоогуурын төмөр, залгиж болохоор жижиг чимэглэл эрсдэлтэй. Иймд худалдан авч буй чимэглэл сэлт дээрх насны заалтыг анхааралтай харж байгаарай.
  • Таяг хэлбэртэй чихэр зэрэг хүүхэд ам руугаа гудрах эрсдэлтэй урт чимэглэлээс татгалз. 
  • Ид хөдөлгөөнтэй, юмны наад цаадахыг ойлгож чадахааргүй үед нь гацуур модыг хүүхдийн гар хүрэхгүй газар засах нь хамгийн найдвартай.
  • Гэрлэн чимэглэл хүүхдийн гар хүрэхгүй газар байрлах ёстойг онцгойлон анхаараарай. Хүүхдийн шүд цухуйсан үед харсан зүйлээ амандаа хийн хазах дуртай байдаг тул маш аюултай.
  • Гацуур засах үедээ догдолсон хүмүүс газар хөглөрүүлсэн баглаа боодлын жижиг хэсгүүдийг анзааралгүй орхидог. Гэтэл энэ нь бяцхан мөлхөө жаалуудын анаад хүлээж байдаг "амны зугаа" болчхож мэднэ шүү.
  • Хоёр гурван жилдээ бүх саануудаа сайн боож баглаад далд хийхийг санал болгож байна. Гялалзаж гялтганах нь үзэмжтэй ч гэсэн хүүхэд амандаа хийсэн тохиолдолд маш ноцтой хор идсэнтэй адил хэмээн мэргэжилтнүүд анхааруулдаг. 
  • Нас бага гэлтгүй гацуур нурах аюултай гэдгийг давхар анхааруулж, тайлбарлаж өгөөрэй.
  • Хамгийн сүүлийн анхааруулга бол "Шинэ жилийн сүлд модоо хураан хураатлаа бага насны хүүхдээ байнга хараа хяналттай байлгаарай!"

Доорх зургуудаас хүүхдэд аюул багатай сүлд мод засах санаа аваарай

Эх сурвалж: www.disneybaby.com, pinterest

X
Нэвтрэх