fbpx

Хоол тэжээл

image

Бид махаа гэсгээх, попкорн болгох, гэрээсээ авчирсан хоолоо ажил дээрээ халаахад гээд олон зорилгоор богино долгионы зуух ашигладаг. Түүх сөхвөл, энэхүү эдийг Америкийн физикч Пэрси Спенсер 1946 онд нээж байсан.

Хүн төрөлхтөн богино долгион зууханд халаасан зүйл хүний биед сөрөг нөлөөтэй, нөлөөгүй хэмээн ихэд маргалддаг. Учир нь хавдар үүсгэх, гений бүтцийг өөрчлөх нөлөөтэй цацраг туяаг ялгаруулдаг хэмээн зарим хэсэг нь үздэг.

Хэдий хүний өдөр тутмын амьдралыг хөнгөвчилдөг ч амьд организмд сөрөг нөлөөтэй гэдгийг нэгэн дунд сургуулийн сурагч маш энгийн аргаар баталжээ.

Түүний ашигласан арга ердөө л дунд сургуулийн химийн хичээлд ч үзэж болохоор туршилт юм. Тэрээр богино долгионы зууханд халаасан ус болон буцалгасан цэвэр усаар яг адил хоёр цэцгийг усалжээ. Халаасан хоёр төрлийн усаа хөргөн цэцгүүдийг өдөр бүр усалдаг байжээ.

Есөн өдрийн дараах үр дүнд богино долгион зууханд халаасан усаар усалсан цэцэг үхэж, нөгөөх нь эрүүл үлдэж чаджээ. Тэрээр нүдэндээ ч итгээгүй бөгөөд ангийн бусад сурагч ч мөн энэхүү аргыг туршиж үзэхэд үр дүн мөн л ялгаагүй гарч гэнэ.

Эх сурвалж: www.health.com

X
Нэвтрэх