fbpx

Мэдээ, мэдээлэл

image

Энэтхэгийн хойд хэсэгт байрлах Жамму-Кашмир хотод 65 настай эмэгтэй хүүхэдтэй болсон тухай “Daily Mail” сонин мэдээллээ.

80 настай хүүхдийн эцэг Хаким Дин үнэтэй бэлэг илгээсэн Аллахд талархжээ. Орон нутгийн хэвлэлийн мэдээлж буйгаар тэд охиноо өсгөхөд санхүүгийн дэмжлэг хэрэгтэй байгаа гэнэ.

Түүний эхнэр найман жилийн өмнө хүүтэй болсон бөгөөд ийнхүү хоёр дахь хүүхдээ өлгийдөн авсан байна. Одоогоор эх, хүүхдийн бие сайн байгаа аж.

Эх барих эмч Шабир Сидикү “Энэтхэгт эмэгтэйчүүд дунджаар 47 насандаа цэвэршдэг. Үүний дараа тэд хүүхэд төрүүлэх боломжгүй болно. Энэ нь тун ховор тохиолдол” хэмээн онцлон ярьжээ.

65 настай энэ эмэгтэй дэлхий дээр байгалийн жамаар хүүхдээ төрүүлсэн хамгийн анхны хөгшин ээж болж байна.

2006 онд 66 настай Испани эмэгтэй үр шилжүүлэн суулгах замаар хоёр ихэр хүүхэдтэй болж байв. Мөн 2016 оны дөрөвдүгээр сард 72 настай Энэтхэг эмэгтэй мөн адил үр шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэж хүү төрүүлсэн байна.

Эх сурвалж: Daily mail

Сэтгүүлч Э.Онон

X
Нэвтрэх