fbpx

Хүмүүжил

image

Эцэг эхчүүд авьяасыг явцуу хүрээнд ойлгодог төдийгүй нийгэмд бусдын адил, эсвэл илүү байр суурь эзлэх "марафон"-д хүүхдээ бэлдэх гэж хэт улайрснаар онцгой шинжийг нь дарагдуулж, үл тоомсорлон өнгөрүүлэх нь элбэг ажээ.

Хүүхдийн авьяасыг нээж хөгжүүлээгүй, сонирхолтой зүйлээрээ оролдох боломж өгөөгүйн улмаас дотор нь их хэмжээний сөрөг энерги бий болдог байна. Тэр нь улам бугшин хожим ямарваа нэг муу зүйл хийх эх сурвалж ч болох магадлалтай гэнэ. Тэд наад зах нь мэргэжлээ буруу сонгоно шүү дээ.

Орчин үеийн нийгэмд хүмүүсийн 70 гаруй хувь нь дургүй ажлаа хийдэг талаар "Форбес" сэтгүүлд нэгэнтээ дурдаж байв. Зөвхөн мөнгө олохын төлөө ийн өөрийгөө хүчлэх нь стресстэй, өвчлөмтгий нэгэн болдог ажээ.

Харин дуртай зүйлээ хийж буй хүн тэр бүр ядардаггүй бөгөөд амьдралаас баяр жаргал мэдэрдэг гэдгийг эрдэмтэд баталдаг. Гэтэл орчин цагийн нийгэмд хүний тусгаар, бие даасан, нандин чанар улам бүдгэрч байгаа нь мэргэжилтнүүдийн санааг зовоох болжээ.

Эх сурвалж: "Аав ээжийн ном"

profile

Зөвлөх: Хүүхдийг ивээх сан

X
Нэвтрэх