fbpx

6 нас

image

Хожим ямар хүн болох нь хүүхдийг 5-6 настай болох үед ерөнхийдөө илэрч эхэлдэг гэж мэргэжилтнүүд үздэг.

Өөрөөр хэлбэл энэ насанд хүний үндсэн чанар, төрх бүрэлдэж дуусах шатандаа ордог гэсэн үг

ХЭЛ ЯРИАНЫ БЭРХШЭЭЛ

Хүүхдийн энэ насанд хэл ярианы бэрхшээл тохиолдох хандлага элбэг ажиглагддаг. Учир нь тэдний өгүүлэх эрхтний тогтолцоо буюу дохионы хоёр дахь системийн үйл ажиллагаа нь сэтгэхүйн хөгжлийнхөө хурдыг гүйцэхгүй байх магадлалтай.

Энэ үед ээрэх, түгдрэх, эсвэл тухайн асуудлаар ярихаа бүр хойш тавих нь бий. Үүнд эцэг эхчүүд онцгой мэдрэмжтэй хандахгүй бол сэтгэхүйн, улмаар сэтгэцийн согог болж үлдэх эрсдэлтэй.

Хүүхэдтэйгээ ярихгүй байсаар байнга ганцаардуулсны улмаас ярих чадваргүй болгож, цаашлаад сэтгэхүйд нь нөлөөлөх аюултай. Хүн ярих үед 100 орчим булчин ажиллаж байдаг бөгөөд энэ үйл ажиллагаа жаахан л доголдвол ярьж чадахгүй.

Энэ насны хүүхэд ер нь ээрэх, гацах хандлагатай байдаг боловч нэг их удалгүй хэвийн болж, 75 хувь нь ярианы сайн чадвартай болдог. Харин ийм үед нь түргэн хэллэг, хэл зүгшрүүлэх үгийг хэлүүлж байгаарай.

Ээж, аавууд хүүхдийг ямар нэг асуудлаа ярихыг шахах, ярьж эхлэнгүүт нь завсарлах, агуулга болон хэллэгийг нь гоочлох, дооглох, эсвэл бүр өөгшүүлэн өхөөрдөж болохгүй.

Харин байнга дагуулан хэлүүлж, зөвөөр ойлгуулан засч хэлж өгөх, давтан хэлүүлж, зөв хэлж үзүүлсэн нь дээр.

Хүүхэд тань ярихдаа хэтэрхий их хүч гаргаж, гар хөл, биеэ бүхлээр нь хөдөлгөж хүчлэх, нүүр нь улайх юм уу, энэ байдал хоёроос дээш сар үргэлжилбэл мэргэжлийн эмч буюу согог зүйчид хандах хэрэгтэй.

Эх сурвалж: Аав, ээжийн ном

X
Нэвтрэх