fbpx

Хүмүүжил

image

Аав нь эсвэл ээж нь хүссэн асуултад нь хариулаагүй, ярилцахгүй байх, өрөөнд нь ганцааранг нь орхиж,  хүйтэн харцаар харах гэх мэт бага насны дурсамж насанд хүрэгчдийн ихэнхэд  нь үлдсэн байх. Гэтэл үл хайхарсан энэ мэт хандлага хүүхдийн тархины хөгжилд таагүй нөлөө үзүүлж, сэтгэлзүйг гэмтээдэг аж. Судалгаагаар хүмүүс тийм дүр зургуудыг хүүхэд насны хамгийн таагүй, хүнд хэцүү аймшигтай дурсамж хэмээн үздэг ажээ. Үнэн хэрэгтээ эцэг эхчүүд хүүхдээ санаатай бөгөөд санамсаргүйгээр үл хайхарч байгаагийн хэлбэр гэнэ.

Тэгвэл үүнээс эцэг эх та хэрхэн сэргийлэх вэ?

  1. Хүүхэд өөрийгөө ганцаардмал, хаягдсан мэтээр мэдэрч байхад эцэг эх та харин хүүхдээ хүмүүжүүлж байна гэж эндүүрдэг гэдгийг ямагт сана.
  2. Тиймээс хүүхдэдээ үргэлж анхаарал тавьж байх нь чухал.
  3. Хамгийн гол нь ийм зан гаргаж байгаа нь болохгүй гэдгийг хүүхдэд ойлгуулах ёстой. Ойлгосны үндсэн дээр хүүхэд өөрөө хүлээн зөвшөөрөх ёстой.

 

X
Нэвтрэх