fbpx

Мэдээ, мэдээлэл

image

Нийслэлийн цэцэрлэгүүдийн дунд “Бид хүүхэлдэйчид” хуруун хүүхэлдэйгээр багш, хүүхдийн хамтарсан тоглолт үзүүлэх тэмцээнийг  зохион байгууллаа.

Энэхүү уралдааныг хүүхдийн хүмүүжил төлөвшлийн асуудал дээр амьд харилцаа үүсгэж үр хүүхэд залуу үеэ зөв хүн болгож, зан төлөвийг нь төлөвшүүлж, хүүхдийн оюун ухаан бүтээлч чадварыг хөгжүүлэх, урлаг, гоо зүйн боловсрол олгох үлгэр домгийг түгээн дэлгэрүүлж, ардын өв уламжлал, ёс заншлыг танин мэдүүлэх зорилгоор зохион байгуулжээ.

“Бид хүүхэлдэйчид” уралдааныг Улсын хүүхэлдэйн театртай хамтран 2019 оны нэгдүгээр сарын 22-25-ны хооронд  нэгдүгээр шатны шалгаруулалтыг есөн дүүргийн хэмжээнд амжилттай зохион байгуулж нийт 60 гаруй цэцэрлэгийг оролцуулсан бөгөөд жүжгүүдийг Монгол ардын аман зохиол, үлгэр туужаас сэдэвлэн бүтээсэн байна.

Нэгдүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд “Улсын хүүхэлдэйн театр”-ын тайзнаа есөн дүүргээс шалгарсан 25 бүтээл хоёрдугаар шатны шалгаруулалтад оролцжээ.

 

Нэгдүгээр байранд: Сонгинохайрхан дүүргийн 110-р цэцэрлэг “Болдоггүй бор өвгөн” хүүхэлдэйн жүжгээр

Хоёрдугаар байранд: Хан-Уул дүүргийн 118-р цэцэрлэг “Могжоохон даагатай жогжоохон хүү” жүжгээр

Гуравдугаар байранд: Баянзүрх дүүргийн 129-р цэцэрлэг “Хос тогоруу” жүжгээр байр эзэлжээ.

Мөн шилдэг эмэгтэй, шилдэг эрэгтэй, шилдэг гурван багшийг тус тус шалгаруулж өргөмжлөл мөнгөн шагналаар урамшуулан, шагналт байранд шалгарсан жүжгүүдийг телевизийн бүтээл болгон олон нийтэд сурталчлан таниулах юм.

Сэтгүүлч А.Мишээл

X
Нэвтрэх