fbpx

Хүүхдийн хооллолт

image

УУРАГ
Хүүхдийн эд эрхтэн бүрэлдэх, булчингийн хөгжилд чухал үүрэгтэй. Уураг агуулсан хоол, хүнсний зүйлд үхэр, хонины мах, загас, сүү, цагаан идээ, аарц, ээзгий, өндөг, вандуй, самар зэрэг орно.

ӨӨХ ТОС
Жирэмсэн эхийн бүх эрхтэн тогтолцооны ачаалал эрс нэмэгдэж, алдагдсан илчлэгийг хангах зорилгоор хэрэглэнэ. Амьтны гаралтай өөхийг бага хэрэглэж, ургамлын гаралтай тосыг илүүтэй хэрэглэх нь зүйтэй. Цөцгийн тос, ургамлын тос, самар, бяслаг, ээдэм, ээзгий, аарц зэрэг ашигтай.

АМИНДЭМ, ЭРДЭС БОДИСУУД
Биеийн ерөнхий эсэргүүцлийг сайжруулж, бодисын нарийн солилцоо, эрхтэн тогтолцооны тогтвортой үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэнэ. Аминдэм, эрдэс бодисуудыг агуулсан хүнс, ургамлын гаралтай төрөл бүрийн хүнсний зүйл, жимс, сүү, загас, цагаан идээ зэрэг ашигтай.

ТӨМӨР ФОЛИЙН ХҮЧИЛ
Цусны бүтэц, төлжилтөд голлох үүргийг гүйцэтгэж, төмөр дутлын цус багадалтаас сэргийлнэ. Цус багадалттай эхчүүдэд жирэмсний хугацаанд болон төрөх үед нь хүндрэл элбэг тохиолддог. Иймээс хяналтын эмчээс төмрийн бэлдмэл, фолийн хүчлийг авч эмчийн зааврын дагуу заавал хэрэглээрэй.

ИОД
Ургийн бие, тархи мэдрэлийн эрхтэн тогтолцооны хөгжилд нөлөөлнө. Дутагдсан тохиолдолд хүүхэд оюун ухааны хомсдолтой төрөх аюултай. Та хоол хүнсэндээ иоджуулсан давс хэрэглэснээр иод дутлын эмгэгээс сэргийлнэ. Жирэмсний 28 дахь долоо хоногтойгоос эхлэн хоолонд хэрэглэх сүү, сүүн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх хэрэгтэй.

ЖИРЭМСНИЙ ХУГАЦААНД ХОРИГЛОХ ХҮНСҮҮД

  • Удаан хадгалсан хоол хүнс
  • Зуны цагт өөх тос ихтэй хоол
  • Хэт боловсруулалт хийсэн хүнс, /цагаан гурилан бүтээгдэхүүн/
  • Өнгө оруулсан хүнс
  • Чихэрлэг ихтэй хүнс
  • Хийжүүлсэн, чихэрлэг ундаа
  • Өтгөн кофе, амт ихтэй цай
  • Түүхий сүү, ариутгаагүй өндөг, цөцгий
  • Шүүрхий мах
  • Элэг, элгээр хийсэн бүтээгдэхүүн
  • Жимс жимсгэнийг угаахгүй болон дутуу угааж идэх

profile

Зөвлөх: М.Оюунбилэг /Анагаах ухааны доктор/

X
Нэвтрэх