fbpx

Мэдээ, мэдээлэл

image

Томуугийн вирусын халдварын тархалт нэмэгдэх эрсдэлээс сэргийлж Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх төрлийн хүүхдийн тоглоомын газруудын үйл ажиллагааг 2019 оны хоёрдугаар сарын 1-нээс гуравдугаар сарын 01-ний өдрийг хүртэл түр хугацаагаар зогсоохоор шийдвэрлэсэн байна.
Мөн дээрх хугацаанд нийслэлийн ЕБС, цэцэрлэгээс бусад сургалтын үйл ажиллагаа, олон нийтийн арга хэмжээ, кинотеатр, үзвэр үйлчилгээ болон ресторан, нийтийн хоолны газарт 0-10 хүртэлх насны хүүхдэд үйлчлэхгүй байхыг холбогдох газруудад үүрэг болгосны дагуу Монгол Улсын Хүүхэлдэйн театр энэ сарын үзвэрүүдээ цуцалжээ.

Улирлын байдалд нь тохируулан дулаан хувцаслах, амин дэм ихтэй илчлэг хоол хүнс хэрэглэх, амны хаалтыг тогтмол зүүлгэж хэвших, амьсгалын замын халдварт өвчин болон болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг эцэг эхчүүдэд уриалж байна.

X
Нэвтрэх