fbpx

Ээж, аавуудад

image

Гэгээн Валентины баярыг Европ тивд 13-р зуунаас эхлэн тэмдэглэж ирсэн бөгөөд өдгөө дэлхий дахинаа жил бүрийн хоёрдугаар сарын 14-нд дурлалт хосуудын хайрын баяр хэмээн уламжлал болжээ.

Өргөн дэлгэр тэмдэглэх болсон энэ баяр зарим гэр бүлийн хувьд, ялангуяа хосын нэг нь өөр алс хол ажилладаг, эсвэл нялх хүүхэдтэй бол хамтдаа тэмдэглэхэд хүндрэлтэй байдаг шүү дээ.

Та ханьтайгаа хэзээ хамгийн сүүлд болзсон бэ?

Зарим хүмүүс болзох талаар ямар нэгэн ойлголтгүй байхаас гадна эдийн засгийн тал дээрээ асуудлаа шийдэж чадахгүй байх шиг санагддаг. Хамтдаа болзох зав цаг, мөнгө алга, хүүхдээ хэнд харуулах уу гээд олон шалтаг тоочдог. Тэгвэл бид та бүхэндээ энгийн хирнээ цагийг сайхан өнгөрүүлэх санаануудыг ЗӨВЛӨГӨӨ болгон хүргэж байна.

  • Гэр орондоо харилцан ярилцаж, сонсож, бие биедээ урам хайрлаж, гэрийн ажил болон баярын өдөрт зориулсан хоолыг хамтран хийгээд, дурсамж ярилцангаа хооллоорой.
  • Бие биенийгээ анзаарч, хоёр биесээс өөр сатаарах зүйлгүй хамт харилцан цаг өнгөрөөгөөд өдрийг өнгөрүүлээд үзээрэй.
  • Бие биедээ өөрийн гараар захиа бичээд энд тэнд санамсаргүй олж уншихаар нуугаарай.
  • Өөрийнхөө болон ханийнхаа бага насны зургийг үзэн тод үлдсэн дурсамжуудаасаа бие биедээ ярьж өгөөрэй.
  • Баярын өдөр гэр дотроо хөгжилтэй, эсвэл тохитой орчин бүрдүүлэн /хүүхдүүдтэйгээ байж болно/ хөгжилтэйгөөр зургаа сэлфидээрэй.
  • Дарс шимэнгээ анхны сэтгэгдэл, танилцаж байсан дурсамж, бодож байсан хөгтэй хөгжилтэй дурсамжуудаа ярилцаарай. Заавал бэлэг өгөх шаардлага байхгүй. Хайрын баярын өдөр дээрх зүйлүүд та хоёрын бие биедээ өгөх хамгийн том бэлэг байх болно.

Эхнэр нөхрүүд гэр бүлийн харилцаандаа нэгэн хэвшмэл ойлголттой байхаас гадна кино үзэх, орой хоолонд орохоор л бодож, төсөөлдөг. Турсныхаа дараа, хүүхдээ томорсны дараа болзоно гэж дандаа хойшлуулдаг. Хайрын баярын өдөр гэлтгүй эгэл өдрүүдэд хүртэл гэр бүлийн хосууд хайр халамж, харилцан ярилцах, сэтгэл санаагаа хуваалцах зэргээр сэтгэл зүйн хэрэгцээ дандаа дутагдаж байдаг билээ.

Хамтдаа байх цагаа үр бүтээлтэй, дурсамжтай өнгөрүүлэх сэдлийг эхнэр нөхөр хоёулаа санаачлаарай.

profile

Зөвлөх: Н.Ариун-Эрдэнэ /Сэтгэл зүйч/

Гэр бүл хүүхдийн сэтгэл зүйн боловсролыг дэмжих төв

X
Нэвтрэх