fbpx

Хүмүүжил

image

Хүүхдийн оюун ухаан гайхамшигтай хурдан хөгждөг. Нэн ялангуяа юуг ч сурч чадна гэдгээ өөрөө ойлгодог 3-5 нас бол маш чухал үе.

Энэ насныхан ямар нэгэн шинэ зүйлтэй учирвал тэр нь юу болох, юунд хэрэглэх, яаж ажиллуулах, ямар зориулалттай гэдгийг бүрэн мэдэхийг хүсдэг.

Эцэг эх та хүүхдийнхээ тавьсан асуулт бүрд тэвчээртэй, үнэн зөв хариулснаар сурах гэсэн их хүсэл чармайлтынх нь эх суурийг тавьж чадна.

Тэднийхээ асуултад хариулах, эсвэл хариултыг өөрөө олоход нь тусалснаар хүүхдэдээ дараах зүйлсийг зааж өгч байна гэсэн үг. Үүнд:

  • Хүн бүх юмыг мэдэхгүй байсан ч болно.
  • Хүүхдийн санаа бодол хамгийн чухал.
  • Мэдээлэл олж авах олон арга зам байдаг.
  • Асуултын хариуг хайж олох, учирсан бэрхшээлийг шийдвэрлэх нь хөгжилтэй байдаг гэх мэт.

Эх сурвалж: Хүмүүжлийн эерэг аргууд

profile

Зөвлөх: Хүүхдийг ивээх сан

X
Нэвтрэх