
Гүүгл компанид одоо харьяалагддаггүй ч тус компаниас анх гаргаж байсан Kiddle хэмээх хүүхдэд зориулсан хайлтын систем байдгийг та мэдэх үү?
Тус хайлтын системд хайх үгээ оруулахад зөвхөн хүүхэд уншиж болохуйц илэрцүүд гарч ирдгээрээ онцлогтой. Учир нь уг системд бага насны хүүхдэд тохирох агуулгатай контентуудыг зөвшөөрч, тохиромжгүй контент бүхий вебсайтуудад хаалт хийсэн байдаг ажээ. Зураг, дүрслэл, үсгийн тэмдэгтийн хэмжээ ч мөн хүүхдийн хараанд тохиромжтой байхаар шүүгдэн гарч ирдэг гэнэ. Иймд эцэг эхчүүдэд хүүхдийнхээ насанд тохирсон уг хайлтын системийг төхөөрөмжид тохируулж өгч байхыг зохион бүтээгчид зөвлөжээ.