fbpx

Хоол тэжээл

image

Япон улс Дэлхийн хоёрдугаар дайны дараагаас сургуулийн хүүхдүүдийн эрүүл мэндийн боловсролд онцгой анхаарал хандуулж эхэлсэн. Зөв хооллолт нь Япон хүүхдүүдийн эрт үеийн боловсролын чухал хэсэг юм.

Тэд бага сургуулиасаа эхлээд юу идэх хэрэгтэйгээ ойлгох хэрэгтэй болдог. Тухайн хүүхдийн амьдрал ямар ч байсан хамаагүй тэд эрүүл хоол иддэг.

Мөн бага болон дунд сургуулийн хүүхдүүд үдийн хоолны үеэр зориулалтын хувцас өмсөн ангийнхандаа үйлчилдэг. Учир нь тэд бие дааж сурах хэрэгтэй. Тийм ч учраас ихэнх сургуульд үйлчлэгч байдаггүй.

Японд сурагчдыг ахлах сургуульд орох хүртэл нь гэрээсээ хоол авчрахыг хориглодог байна. Тэд бүгд хамтдаа ангидаа суугаад хоолоо иддэг уламжлалтай. Хотын захиргаанаас хоолны төсвийг гаргахаас гадна эцэг эхчүүд сар бүр хоолонд орох материалын мөнгийг төлдөг аж.

Япон сургуулиудын хүүхдүүдэд өгдөг өдрийн хоолнуудаас та бүхэнд сонирхуулж байна.

Бага сургуулийн өдрийн хоолны цаг

Өдрийн хоолны цагаар хүүхдүүд нэг нэгэндээ үйлчилж байна. Ингэснээр тэд багаасаа бие дааж сурна.

1970-аад он хүртэл сургуулиудын үдийн хоолны гол хүнс будаа байсан бол одоо нөхцөл байдал өөрчлөгдсөн.

Сургуулиудын ихэнх өдрийн хоолонд үндсэн хоол, будаа, шөл багтдаг. Энэхүү үдийн хоолонд мисо шөл, гахайн мах ногоотой хуурга, будаа, сүү багтсан байна.

Дахин нэг өдрийн хоолны сонголт- Тофу, салад, алим, хайрцагтай сүү

Акита мужийн Жинего бага сургууль- Тахианы мөч, будаа, мисо вакаме шөл, ногооны салат, сүү, мандарин

Жинего бага сургууль- Карритай будаа, сүү, жимсний салат. Ихэнх сургуулиуд үдийн хоолонд долоон хоногт дор хаяж нэг удаа Солонгос эсвэл Европ хоол өгдөг.

Жинего бага сургуулиас 40 км-ийн зайд Яшима ахлах сургуулийн өдрийн хоол- Гахайн махтай өндөг, будаа, лимонтой тараг, далайн шөл, сүү

Өдрийн хоолонд онцгой анхаарал хандуулснаар хүүхдүүд хариуцлагатай болж эрүүл амьдралын хэв маягийг багаасаа хэвшүүлж эхэлдэг. Япон улсын хүн амын дундаж наслалт нь дэлхийд тэргүүлдэг билээ.

Эх сурвалж: Business insider

Сэтгүүлч Э.Онон

X
Нэвтрэх