fbpx

Боловсрол

image

Монтессори орчин хүүхдийн хүмүүжилд олон эерэг нөлөө үзүүлдэг. Италиас гаралтай энэхүү арга зүйн гол зорилго нь хүүхэд өөрийгөө нээж илрүүлэх таньж мэдэх орчинг бий болгох замаар өөртөө дотоод хүчийг бий болгоход оршдог ажээ. ХҮҮХДИЙГ ХҮМҮҮЖҮҮЛЭХ БИШ ХӨГЖҮҮЛЭХ СИСТЕМ хэмээн ойлгож болох юм.

  • Бие даасан байдалтай
  • Өөртөө итгэлтэй
  • Эмх цэгцтэй
  • Сонголт хийх эрх чөлөөтэй
  • Дасан зохицох чадвартай
  • Шинжлэх ухаанч мэдлэгтэй
  • Зөв дадал хэвшилтэй
  • Бүтээлч сэтгэхүйтэй болдог
  • Баяр хөөртэйгөөр ажиллах, сурах чадвартай
  • Өөрийгөө болон бусдыг , орчноо, нийгмээ хүндэтгэх чадвартай байдаг.

Монтессорийн цэцэрлэгт явж буй хүүхэд илүү хөгжинө хэмээн баталдаггүй ч илүү бие даасан байдаг ажээ. Үүнийг бүрэн итгэлтэй хэлж болно. Мария Монтессори ч тэр, орчин үеийн Монтессорийн цэцэрлэгийн багш нар ч хүүхдийг эрт, хурдан, эрчимтэй хөгжүүлэх зорилго тавьдаггүй. Хүүхэд бүр өөрийнхөө тааваар л амьдарна. Өөрийнхөө харьцангуй онцлог амьдрал, чадвар, хүсэл сонирхлоороо байна гэсэн үг. Ийм болохоор харьцуулах аргагүй биз.

Хүүхдүүд илүү бие даасан болдгийн учир шалтгаан нь монтессорийн орчинд хүүхэд бие даан, томчуулын туслалцаагүйгээр оролдох зүйл олон бий. Хүүхэд юу хийх вэ гэдгийгээ агшин тутам сонгох хэрэг гарна. өөрөөр хэлбэл үйл ажиллагаагаа ямагт сонгох боломжтой. Хүүхэд цэцэрлэгтээ ирээд: “Би юм угаая” гэвэл угаагаад л, “Би тоо бодъё” гэвэл бодоод л байна гэсэн үг.

Мөн бүлгээрээ байгаа хүүхдүүд чөлөөтэй ажиллана гэдэг бол илүү бие даасан байдалтай болгодог юм. Монтессорийн эд зүйл бүхэн хүүхэд оролдоход тохиромжтой байдгаараа ялгаатай. Тийм болохоор манай хүүхдүүд ямар нэг даалгавар өгөх, юуг яаж хийхийг заалгахаар хүлээдэггүй юм. Тэд мэдэхгүй зүйлээ зоригтой оролдож, юунд зориулагдсаныг нь мэдэхийг эрмэлздэг. Ийм үед хүүхэд томчуудаас тусламж хүсэхдээ амархан. Ердийн цэцэрлэгт тусламж хүсэх нь ихэвчлэн арчаагүй байдлын илрэл шиг тусдаг билээ. Туслалцаа л хүсч байгаа бол чи юм хийж чаддаггүй, муу сурлагатан гэсэн үг. Монтессорийн цэцэрлэгийн хүүхдүүдийн шохоорхол жирийн бөгөөд тэд томчуудаас аливаа зүйлийг юунд хэрэгтэйг асуугаад л сониуч зангаа дарж чаддаг. Хөгжилдөө бус бие даасан байдалдаа л асар том ялгаа байгаа юм.

Монтессори аргазүйн тухай ЭНДЭЭС унших боломжтой.

profile

Зөвлөх: Г.Мөнхцэцэг /Монтессори хөгжлийн төвийн үүсгэн байгуулагч, багш/

X
Нэвтрэх