fbpx

Мэдээ, мэдээлэл

image

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын “Хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт оруулах тухай“  тушаалын дагуу Нийслэлийн ЕБС-ийн сурагчдын гуравдугаар улирлын амралт дөрөвдүгээр сарын 6-14-нийг хүртэл үргэлжилнэ.

Харин хөдөө орон нутгийн сургуулиуд гуравдугаар сарын 23-наас дөрөвдүгээр сарын 14-нийг дуустал гурван долоо хоног амарна. Гэхдээ газар зүйн бүслүүр, цаг уурын онцлог, мал төллөх хугацаанаас хамааран тус улирлын амралтыг 1 долоо хоногийн өмнө эхэлж болно хэмээн уг тушаалд заажээ.

Сургууль Улирлын амралт Анги

Амрах хугацаа

/сар өдөр/

Амрах хугацаа /долоо хоногоор/
Орон нутгийн сургуулиуд 2 дугаар улирлын амралт Бүх анги Арванхоёрдугаар сарын 22-ноос нэгдүгээр сарын 20 ныг дуустал Дөрвөн долоо хоног
Цагаан сарын амралт Бүх анги Цагаан сарын долоо хоног Нэг долоо хоног
3 дугаар улирлын амралт Бүх анги Гуравдугаар сарын 23-наас дөрөвдүгээр сарын 14-нийг дуустал Гурван долоо хоног /газар зүйн бүслүүр, цаг уурын онцлог, мал төллөх хугацаанаас хамааран тус улирлын амралтыг 1 долоо хоногийн өмнө эхэлж болно/;
Зуны амралт 1-2-р анги Зургаадугаар сарын 1-нээс  
3-5-р анги Зургаадугаар сарын 8-наас  
6-12-р анги Зургаадугаар сарын 15-наас  
Нийслэлийн сургуулиуд 2 дугаар улирлын амралт 1-5-р анги Арванхоёрдугаар сарын 22-ноос хоёрдугаар сарын 10-ныг дуустал Долоон долоо хоног
6-12-р анги Арванхоёрдугаар сарын 29-нөөс хоёрдугаар сарын 10-ныг дуустал Зургаан долоо хоног
3 дугаар улирлын амралт Бүх анги Дөрөвдүгээр сарын 6-14-нийг дуустал Нэг долоо хоног
Зуны амралт 1-2-р анги Зургаадугаар сарын 1-нээс  
  3-5-р анги Зургаадугаар сарын 8-наас  
  6-12-р анги Зургаадугаар сарын 15-наас
Сэтгүүлч Б.Сондор
X
Нэвтрэх