
Бага насны хүүхдийн биеийн жингийн 1 кг тутамд 100 мл шингэн хэрэгтэй гэдгийг харгалзан зохистой хэмжээгээр ундалж байгаарай. Ингэхдээ уух зүйлд нь хуруугаа дүрэхгүй, заавал буцалгаж ариутгасан байх гэх зэрэг эрүүл ахуйн шаардлагыг хангасан эсэхийг анхаарч байх хэрэгтэй. Насны бүлгээр үзүүлсэн жишээг дараах хүснэгтээс үзнэ үү.
Насны бүлэг | Усны хэрэгцээ /хоногт/ | Байвал зохих биеийн жин /кг/ |
1 нас | 960 мл | 9,6 кг |
2 нас | 1200 мл | 12 кг |
3 нас | 1400 мл | 14 кг |
4 нас | 1600 мл | 16 кг |
5 нас | 1820 мл | 18,2 кг |
6 нас | 2160 мл | 21,6 кг |
Эх сурвалж: 2-10 насны хүүхдийн хооллолт
Зөвлөх: М.Оюунбилэг /Анагаах ухааны доктор/