fbpx

Эрүүл мэнд

image

Хүүхэд чийрэгжүүлэх хамгийн чухал арга нь хувцсыг улирал, орчны хэмд тохируулах юм.

Гадаа, гэрт, хаана ч хөнгөн, биед тохирсон, өнгөлөг, хүйтэн, халуунаас хамгаалж чадах, хүүхдийн сэтгэл санаанд тохирсон хувцас өмсүүлэх нь чухал.

Хүүхдийн хувцас угаахад амар, нийлэг эдээр хийгээгүй байвал зохино. Трико хүүхдэд тохиромж муутай хувцас гэж үздэг. Бүтэн өдрийн турш оймстой байна гэсэн үг. Оймс өмсүүлээд үе үе тайлж хөлийг нь гаргаж хөл нүцгэн  явах боломж олговол сайн. Хэт бэгнэх нь өвчлөмтгий болгодгийг бид мэдэх болохоор хүүхдээ аль болох бэгнэхгүй хувцаслаж дасгах нь чухал. Өрөөний хэм 20 орчим байхад хүүхэд богино ханцуйтай нимгэн цамц, богино өмд юм уу, юпка, оймс, хөнгөн гуталтай байхад болно.

Хөл нүцгэн явах нь хамгийн чухал чийрэгжүүлэлт болдог. Хөлийн уланд дулааны цэг илүү олон байдаг. Эхлээд хүүхдийг 3-5 минут хивсэн дээр хөл нүцгэн байлгана. Дараа нь шалан дээр ч, зуны улиралд элс, өвсөн дээр хөл нүцгэн хэдэн минутаар, цаашид цагаар тоглуулж болно.

Хүйтэн сэрүүн агаарт биеийн тамир, дасгал хөдөлгөөнөөр хичээллүүлж тоглуулан чийрэгжүүлэх арга бас чухал. Чийрэгжүүлэхээс гадна тэдний сэтгэлийг сэргээж хөдөлгөөнийг нь ч сайжруулдаг.

Эх сурвалж: 2 хүртэлх насны хүүхдийн хооллолт

profile

Зөвлөх: М.Оюунбилэг /Анагаах ухааны доктор/

X
Нэвтрэх