fbpx

Эрүүл мэнд

image

Жирэмсний 10-12 долоо хоногтойд та юу мэдэж байх шаардлагатай вэ?

  • Таны биед илрэх хэвийн өөрчлөлтүүд нь ядарч сульдах, бөөлжис цутгах, хааяа бөөлжих, толгой өвдөх, бие сулрах, хөх томорч зөөлрөх байна.
  • Хэвлий дэх ургийн зүрх цохилж, гар, хөл, нүүр болон бусад том эрхтнүүд хэлбэрээ олж эхэлдэг.
  • Үтрээнээс өнгөгүй ялгадас гарч болно.
  • Жирэмсний хугацаанд бие дэх бодисын солилцоо өөрчлөгддөг тул буйл өвдөх эрсдэлтэй. Буйлны өвчин хүндрэх үед ураг зулбах болон хэт бага жинтэй төрөхөд нөлөөлдөг тул шүдний эмчид заавал үзүүлээрэй.
  • Энэ үед архи тамхи хэрэглэх болон эмчийн зөвшөөрөлгүйгээр эм ууж болохгүй.

Дараах асуудлуудын талаар эмчтэйгээ ярилцаарай

  • Шинжилгээний хариутай холбоотой ямар нэг асуудал бий юу?
  • Хөх арчилгааг хэрхэн хийх вэ?
  • Энэ жирэмслэлтэд нас маань нөлөөлөх үү?
  • Халуун ус, саун, рашаан шүршүүрт ороход хүүхдэд нөлөөлөх үү?
  • Бэлгийн харьцаанд орж болох уу гэх мэт.
X
Нэвтрэх