Өв тэгш хүмүүжил гэдэгт судлаачид дараах таван талын хүмүүжлийн цогц нэгдлийг авч үздэг. Үүнд:
- Оюун ухааны хүмүүжил
- Бие бялдрын хүмүүжил
- Гоо зүйн хүмүүжил
- Ёс суртахууны хүмүүжил
- Хөдөлмөрийн хүмүүжил
Боловсрол, хүмүүжил хоёр нэг гарын ар, өвөр гэсэн үг. Зүйрлэвэл шувууны далавч адил үүрэгтэй. Хэдий сайн боловсрол эзэмшсэн гээд хүмүүжил төлөвшил муутай хүн сайн хүн гэгдэх боломжгүй тул уламжлалт хүмүүжлийн аргад ч эдгээр талуудыг ямагт хамтад нь анхаарсаар иржээ.
Зөвлөх: Хүүхдийг ивээх сан