fbpx

Хүүхдийн хооллолт

image

Хүүхдийн идэх хоолны нэр төрлийг голчлон ээж нь сонгож, идэх хэмжээг харин хүүхэд өөрөө шийдэх нь элбэг. Ялангуяа халуун хоолноос илүүтэй хөнгөн хоол, хүйтэн зууш, амттан зэргийн хэмжээг болон эрүүл хоол сонгож сурахад нь хүүхдэдээ туслах хэрэгтэй.

Дараах ажлуудад хүүхдээрээ туслуулах нь тэдэнд эерэг нөлөөтэй. Үүнд:

  • Хоол бэлтгэх үеэр хүнсний бүтээгдэхүүн угаалгах
  • Жимс, ногоо хальслах,
  • Хоол аягалах,
  • Ширээ засах,
  • Сав угаах,
  • Ширээн дээр сэрээ, халбага, аяга тавих буюу цэвэрлэж арчих зэрэгт оролцуулах

Эдгээр ажилд оролцуулснаар зөв дадал бүрдэхэд дөхөм бөгөөд хооллолтын талаар зөв ойлголт эрт бүрэлдэнэ. Энэ үедээ өрнүүлсэн зөв хооллолтын тухай яриа тэдэнд хоногшиж үлдэнэ.

Хэдийгээр хүүхдийн ойр орчинд байгаа хүмүүс, зурагтын сурталчилгаа зэрэг нь хүүхдийн хоол хүнсний сонголтод ихээр нөлөөлдөг ч гэр бүлийн хүмүүсийн хоол бэлтгэж байгаа байдал нь хүүхдийн хоолны сонголтод илүүтэй нөлөөлдөг. Жишээлбэл "Манай хүүхэд маханд дуртай гэж жигтэйхэн" гэж ярьж байгаа ээж, аав өөрсдөө мах их иддэгээ хэлж байгаа хэрэг. Хүүхэд ногоонд дургүй байвал гэртээ ногоотой хоол бага иддэг л гэсэн үг.

Хүн хоолыг байгаа хэмжээгээр нь иддэг учраас бага хоол хийвэл бага л хоол идэх болно. Иймд гэр бүлээрээ эрүүл хоолоор тохирсон хэмжээгээр хооллохыг зөвлөе.

profile

Зөвлөх: М.Оюунбилэг /Анагаах ухааны доктор/

X
Нэвтрэх