fbpx

1-3 нас хүртэл

image

Хүүхдийг ор, тэргэнд хэвтүүлэхдээ анхаарах зүйлс

Хүүхдийг 2 нас хүрээгүй байхад өдөн хөнжил, өдөн дэр хэзээ ч битгий хэрэглээрэй. Мөн хүүхдийг дээш харуулж унтуулах нь зүйтэй. Хүүхдийн хөлийг орны хөл хүртэл тулгаж хэвтүүлэх нь түүнийг гулсаж, хөнжил дор орох, бүтэхээс сэргийлдэг. Хөнжлийг хүүхдийн мөрнөөс доош байхаар гудсан доогуур нь нугалж хийгээрэй.

Монгол гэр ба хөдөөгийн нөхцөлд хүүхдийг осолд хүргэж болзошгүй эд зүйлс

  • Гэрийн хаалга
  • Тогоотой халуун зүйлс
  • Мал, амьтан
  • Малын зэл, уяа, жижиг эд зүйлс
  • Түлшний дөрвөлж
  • Лаа, шүдэнз, зуух
  • Ор, буйдан, тавилгын хурц булан
  • Үс ноос
  • Савтай ус, халуун савтай цай гм

Орон сууц ба төв суурин газрын нөхцөлд хүүхдийг осолд хүргэж болзошгүй эд зүйлс

  • Ширээний бүтээлэг
  • Ширээн дээр тавьсан эд зүйлс
  • Индүү
  • Зуух, цахилгаан халаагуур, халуун тогоо
  • Ус буцалгагч, будаа агшаагч
  • Хайч, цаасны хутга
  • Угаалгын бодис
  • Хөмсөг хусагч, сахлын хутга
  • Гоо сайхны бүтээгдэхүүн  гм

Эх сурвалж: Бага насны хүүхдийн осол гэмтэл /ЮНИСЕФ/

X
Нэвтрэх