Ажлаа тарж ирээд ядарч байгаагаа гайхаж, үглэн барин хоол хийн тачигнуулах уур амьсгал танил байна уу?
Гэтэл ганцаараа хоол бэлтгэснээс хүүхдүүдээ компьютер, зурагтаас салган хоолоо хамт бэлтгэх нь хүүхдийн сэтгэл санааг дэмжихээс гадна гэр бүлийн аз жаргалтай дурсамжийг нэмэх чухал боломж юм.
Хүүхдийг 2 настайгаас нь хоол бэлтгэхэд чадах зүйлээр нь туслуулна. Гал тогоо бол гэр бүлийг нэгтгэх гол газар байх ёстой. Гэр бүл хамтдаа дор хаяж 2 цаг нэг дор цуглан дотно харилцах боломжийг бүү алд.
Хоол бэлтгэх явцад хэрэгтэй хүнсний бүтээгдэхүүний талаар, хоолыг яаж хийвэл аминдэмээ алдахгүй байдаг талаар ярьж өгч байх нь хүүхдийг хоолны талаар мэдлэгтэй болгоно.
Хүүхэд гэртээ иддэг хоолонд илүү дуртай, гэрийнхнийхээ иддэггүй хоолонд дургүй байх хандлага бий. Иймд зөв хооллоход гэр бүлийнхэн болон ээж нь илүү нөлөөтэй.
Зөвлөх: М.Оюунбилэг /Анагаах ухааны доктор/