Төрснөөс хойш наанадаж 24 цагийн дараа хүйн хавчаарыг авдаг. Үүний дараа тав нь хавдаж хөөсөн байдалтай байдаг. Нярайн хүйг хуурай, цэвэр байлгах ба ил, боолтгүй байлгасан нөхцөлд 4-6 хоногийн дотор хатаж, хүй цөглөдөг. Хүйн тав хатаж унахыг хүй цөглөх гэнэ. Хүй цөглөснөөс хойш хүйснээс нь бага зэрэг цусархаг шүүс гарахад айх хэрэггүй.
Харин идээрхэг ялгадас гарч, эвгүй үнэр үнэртвэл даруй эмчид хандаарай.
Хүй бохирдсон үед буцалгаж хөргөсөн цэвэр бүлээн усаар савандан угааж, маш цэвэр даавуугаар зөөлөн дарж хатаана. Хүй цөглөснөөс хойш савантай бүлээн усаар угааж болно. Хүйг аль болох хөндөхгүй живх хэрэглээрэй.
Хүйнд элдэв зүйл бүү түрхээрэй.
Эх сурвалж: Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр /ЭМЯ/