fbpx

Хүмүүжил

image

Хэрэв таны хүүхэд даунтай дүү/ах/эгчтэй хэмээн шоглуулж байгаа бол та түүнд энэ байдалтай тэмцэх, хариу өгөх арга замыг зааж өгөх хэрэгтэй. Хамгийн гол нь та эхлээд түүнийг сонсогтун. Түүнд дургүйцэл, гомдол, уур хилэнгээ илэрхийлэх боломжийг олго.

Хэрэв та хүүхдийнхээ дотоод сэтгэлийн бухимдлыг гаргахад тусалбал тэр бухимдлаа даунтай дүүдээ гаргахгүй. Мөн та түүнд аливаа доог тохуу, доромжлолыг тоохгүй өнгөрч болдог гэдгийг ойлгуулах хэрэгтэй.

Хүүхэд тань үе тэнгийнхнийхээ хэлсэн доромж үгнүүдийг тоолгүй өнгөрч чадахгүй үе тохиолддог. Энэ үед та түүнд биеийг нь юм нэвтрүүлдэггүй шидэт бүрхүүл бүрж байгаа гэж төсөөлөхийг зөвлөөрэй. Шинжлэх ухааны уран зохиол, ном, уран сайхны киног шимтэн үздэг энэ цаг үед сургуулийн насны хүүхдүүдэд энэхүү төсөөлөл нь таалагддаг байна. Ах/эгч/дүүст туслах өөр нэг арга бол тэдэнд дауны хам шинжийн талаар өгүүлсэн ном, хэвлэл уншуулах, багшаас нь тусламж авах зэрэг юм.

X
Нэвтрэх