fbpx

Хүмүүжил

image

• Олон хүний өмнө юм ярьж чаддаггүй, дуугардаггүй хүүхэд бий юу, тийм бол:

✴ Ичих шалтгаануудыг тогтоож түүнд тохирсон арга ашиглан ичимхий байдлыг арилгаж дэмжиж, урамшуулан өөртөө итгэх итгэлтэй болгох

✴ Хэт их эрх танхил өссөн айлын ганц хүүхэд юмуу айлын том, эсвэл отгон зэрэг хүүхдүүд аливаа юм өөрийнх нь хүссэнээр болохгүй үед юм ярихгүй байх тохиолдол байдаг.

✴ Хэт их зарчим ярьдаг, дүрэм мөрдүүлдэг шаардлага өндөр эцэг эхийн хүүхэд алдаа гаргахаас, загнуулахаас, шараа болохоос болгоомжилсноос юм ярихгүй, нуугдаж үлдэх тохиолдол бий.

✴ Эсвэл эцэг эх нь түргэдээд өмнүүр нь орж үгийг нь таслаж ярьсаар байгаад бүтэн өгүүлбэрээр ярихгүй, улмаар юм ярихаас ч залхуурдаг болох хандлага байна.

✴ Хэл ярианы хөгжлийн онцлог, нутгийн аялага, буруу дуудах зэргээсээ санаа зовох буюу ичээд юм ярихгүй тохиолдол бас байна. Чухам аль нь вэ гэдэг шалтгааныг нь зөв тогтоож ажиллаарай.

X
Нэвтрэх