fbpx

Хүнсний бүтээгдэхүүн

image

Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн нь хүүхдэд илчлэг өгдөг. Гол нэрийн хүнсэнд мах /амьтан, ургамлын уураг/, төмс, лууван, байцаа, сүү, цагаан идээ, алим болон бусад жимс жимсгэнэ орно.

Гэхдээ гол нэрийн хүнс дангаараа хангалттай шимт бодис агуулж чаддаггүй учраас тэжээлээр баялаг хоол хүнсийг мөн хүүхдэд өгөх хэрэгтэй. Дараах нэр төрлийн хүнсийг хүүхдэд илүү их шим тэжээл өгдөг тул боломжийнхоо хэрээр идүүлж байх хэрэгтэй.

  • Ногоон навчит болон шар өнгийн ногоонууд: Бууцай, цэцэгт байцаа, амтат төмс, лууван, хулуу
  • Жимснүүд: Банан, жүрж, манго, тоор, папая, киви
  • Төрөл бүрийн вандуй, шош
  • Өөх тос: Ургамлын тос, цөцгий

Эдгээрийг гол нэрийн хүнстэй хослуулж өгөөрэй.

Эх сурвалж: ЭМЯ

X
Нэвтрэх