fbpx

Хүмүүжил

image

Хүүхдэд сонголт хийлгэж байгаа мэт боловч айлган сүрдүүлэх арга хэрэглэх нь бий. Тухайлбал "Хувцсаа өмсөхгүй бол чамайг алгадна шүү, ганцааранг чинь үлдээлээ шүү" гэх мэт. Сүрдүүлэг хүүхдийг аймхай болгоход хүргэдэг. Эцэг эхчүүдийн хувьд энэ нь өөрсдөө эргэж унах "хавх" болдог. Яагаад гэвэл хүүхэд тань хүрмээ өмсөхгүй бол та хэлсэн үгэндээ хүрэхээс өөр аргагүй болно. Энэ нь нөхцөл байдлыг бүр ч дордуулна.

Тэгэхээр үүний оронд та хүүхдэдээ "Ногоон хүрмээ өмсөх үү, шар хүрмээ өмсөх үү?" зэргээр өөрийн сонголтыг нь хийлгэснээр асуудал хялбар шийдэгдэх боломжтой.

Бага насны хүүхэд үгэнд орохгүй байх нь хэвийн үзэгдэл. Тэд тантай зөрж, уурлуулахыг хүссэндээ биш, харин өөрийгөө бие даасан хүн болохыг ойлгож, өөрийн хүссэн шийдвэрээ гаргахад суралцаж буй хэрэг.

profile

Зөвлөх: Хүүхдийг ивээх сан

X
Нэвтрэх