fbpx

Хүүхдийн хооллолт

image

Амтлах мэдрэхүйг зөв хөгжүүлснээр хоолны шингэцийг сайжруулахаас гадна эрүүл мэндэд хэрэгтэй бүтээгдэхүүний байгалийн амтыг мэдэрч сурахад нь тустай.

Амны хөндийд хоолыг амтлах мэдрэхүй 2-5 насанд бүрэлддэг гэж үздэг ч чихрийн амтыг эрт мэдэрдэг. Үүнээс болоод эцэг эхчүүд, ялангуяа залуу эцэг эх хүүхдээ өхөөрдөн чихэрт дурлаж буйг нь харах гэж чихэр долоолгодог. Ингэж хэрхэвч болохгүй. чихэр өгвөл хүүхдэдээ хор өгч байгаагаас ялгаагүй.

Амтлах мэдрэхүйг зөв хөгжүүлэх дараагийн алхам бол хэт олон бүтээгдэхүүн нэг дор холихгүйгээр хооллох. Аль болох бүтээгдэхүүний байгалийн амтыг алдагдуулахгүйгээр хоол бэлтгэж өгөх нь чухал. Хоол амтлагчдыг хүүхдийн хоолонд хийх шаардлагагүй. Эдгээр нь тэжээлийн бодисгүй, хүнсний бүтээгдэхүүний байгалийн амтыг дарахаас гадна амтнаас нь болж хүүхэд хоолонд хэт дурлаж таргалах, эсвэл дургүйцэж хоол бага идсэнээс турах, биеийн эсэргүүцэл сулрах аюултай.

Мөн цагаан идээг чихэргүй идүүлж сургах хэрэгтэй. Нэг удаад 1-2 төрлийн ногоо хэрэглэн бусад үндсэн орцуудын хамт хоолыг бэлтгэвэл дээр.

profile

Зөвлөх: М.Оюунбилэг

X
Нэвтрэх