Эцэг, эхийн өрөө

image

Гэр бүлийн гишүүд амьдралын зорилго, үнэт зүйл, зарчим, төлөвлөгөө, дүрэмтэй байж, ирээдүйд тогтвортой, аз жаргалтай, сайхан амьдардаг билээ. Эхнэр нөхөр хоёр аливаа зүйл дээр санаа нэгдэж чадвал үл ойлголцлоос сэргийлэх боломжтой. Мөн эхнэр нөхөр бие биенээ урамшуулж дэмжих нь харилцаагаа хэвийн хэмжээнд барихаас гадна хүүхдийн хүмүүжил төлөвшилд чухал нөлөөтэй.

Гэр бүлийн гишүүд нь бие биенээсээ хүлээсэн зүйлдээ сэтгэл хангалуун байх, харилцан бие биенээ хайрлах, ойлгож хүндлэх, халуун дулаан уур амьсгалтай, амар тайван байсан цагт “сайн аав ээжийн дүр төрх” бүрдэх юм. Сайн аав ээжийн жинхэнэ дүр төрхийг бүрдүүлэх чанаруудаас дурдвал:

  1. Нэгдмэл санаа, зорилго

Хосууд гэр бүлийн нийтлэг зорилго дээр санаа нэгдэж чадахгүй бол ирээдүйн төлөө хамтдаа зүтгэж чадахгүй. Иймээс ч эхнэр нөхөр амьдралдаа ойрын болон холын зорилгоо тодорхойлж, түүнийхээ төлөөх өөрсдийн хүч, нөөц бололцоогоо зөв хувиарлаж, дайчлах нь чухал.

  1. Халуун дулаан харилцаа

Хосуудын аз жаргалтай, эвсэг, найрсаг, сэтгэл ханамжтай байдал тэдний биe биенээ урамшуулан дэмжих хандлага, арга барилаас ихээхэн хамаарна. Бие биенийхээ хичээл зүтгэлийг үнэлж, урамшуулж дэмжихийн оронд буруутгах, зэмлэх, үгүйсгэх, шүүмжлэх, үл ойшоох, арга барил нь зөрчлийг үүсгэнэ. Хүлээцтэй байх нь өөрийгөө зөв илэрхийлэх, аль нэг нь үр дүнтэй сонсох, бодлоготой хариулт өгөх нь харилцаа үр дүнтэй байх арга юм.

  1. Сонсох чадвар

Эхнэрүүд ихэвчлэн манай нөхөр намайг ойлгодоггүй, сонсдоггүй, ярилцдаггүй гэдэг. Энэ нь эхнэр харилцаанд нөхрийн үгийг хүлээж авахгүйгээр хэт өөрийнхөөрөө зүтгэдэг, уйлан хашхичин дайрдагаас болон эцэс сүүлдээ нөхөр дуугаа хурааж эхэлдэг нь ийм байдалд хүргэдэг тал бий.

  1. Уучлах

Уучилж чаддаг хосууд хамгийн удаан хамт байдаг. Гомдлоо мартвал зүрх эргээд хайраар дүүрдэг. Нэгнээ уучилснаар өнгөрсөн амьдралын таагүй дурсамжаас салж, насан туршдаа хайрлан, хайрлуулах болно.

  1. Ярилцаж ойлголцох

Аливаа асуудлыг ярилцаж ойлголцохгүйгээр шийдэж чадахгүй. Олон хосууд ярилцаж чаддаггүйгээс улам хөндийрч холддог. Зовлон хуваалцхад багасдаг бол жаргал улам нэмэгддэг юм.

  1. Бие биедээ цаг гаргах

Гэр бүлдээ цаг гаргах нь хайрыг хайраар хариулах халуун дулаан харилцаа бүрдүүлдэг.

  1. Үүрэг хариуцлагаа хуваах

Ганц хайраар хэн ч амьдрахгүй билээ. Хайраас гадна үүрэг хариуцлага буй. Хэн хэнийхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлаж байж аз жаргалтай амьдарна.

  1. Хайртайгаа илэрхийлэх

Хүн бүрийн хайраа илэрхийлэх арга нь хувь хүний хүйсийн онцлогоос шалтгаалж өөр өөр байдаг. Эмэгтэй эрэгтэй хүний хайр хүсэх, хайраа илэрхийлэх аргыг дээр дурдсан. Гэхдээ хайраа өгч байж хайрыг авна. Үгээр болон үйл хөдлөл, хандлагаараа илэрхийлэх нь чухал.

Эхнэр нөхөр бие биенээ хүмүүжүүлнэ. Өөрийн бүтээсэн амьдралдаа сайн сайхан амьдрах нь таны хүсэл зоригоос л шалтгаална.

Гэр бүл хүүхдийн сэтгэл зүйн боловсролыг дэмжих төв

profile

Зөвлөх: Н.Ариун-Эрдэнэ /Сэтгэл зүйч/

X
Нэвтрэх