fbpx

Хүмүүжил

image

Аливаа хүүхэд нэр хүндээ алдахаас эмээж зовдог. Иймд нэр төр гэдэг зөвхөн насанд хүрсэн хүнд хамаатай ойлголт биш юм. Хэний ч хувьд нэр төр гэдэг эрхэм чухал зүйл. Хүүхэд үүнийг бага балчраасаа туулсан туршлагуудаас ухаар ойлгосоор байдаг. Тэгэхээр та хүүхдээ найз нөхдийнх нь дэргэд муучлах, загнах, хатуу үг хэлэхийг цээрлэх хэрэгтэй.

Хүүхдийн нэр төрийг хамгаалах нь эцэг эх, сурган хүмүүжүүлэгчдийн үүрэг төдийгүй хүүхдийн өөрийнх нь ч үүрэг.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүүхдийн тухай мэдээлэл, зураг, дүрс бичлэгийг нийтлэхдээ ч тэдний эрхийг их, бага хэмжээгээр зөрчигдөж буй эсэхийг үргэлж нягталж байх ёстойг анхаараарай.

X
Нэвтрэх