fbpx

Боловсрол

image

Нарны гэрэл ба дулаан байгаагүй бол дэлхий дээр амьдрал байхгүй байсан гэдэгт эргэлзэх зүйлгүй. Нарыг нэг үгээр шатаж буй хийн бөмбөлөг гэж болох юм.

Нарны цацраг агаар мандлыг туулан дэлхийн гадарга дээр ирэх хүртлээ ойх, хугарах, үүлэнд шингэх зэргээр маш олон янзаар өөрчлөгдсөөр багахан хэсэг нь л газрын гадарга буюу бидэнд ирдэг байх нь.

СОЛОНГО

Борооны дараа солонго татахыг үзээд хачирхан шохоорхохгүй хүүхэд гэж үгүй биз. Цаг агаарын онцгой үзэгдэл болох солонго нь борооны усан дуслуудад нарны гэрэл хугарч байгаа үзэгдэл билээ. Өөрөөр хэлбэл усан дуслууд нь яг л призмтэй адил үүрэг гүйцэтгэж, тэдэнд хугарсан гэрэл олон өнгөөр солонгорон харагддаг. Нарны гэрлийн хугарал буюу солонгын үндсэн долоон өнгө нь улаан, цэнхэр, хөх, улаан, улбар шар, ногоон, ягаан зэрэг юм.

Эх сурвалж: “Уур амьсгалын тухай надад ярьж өгөөч” ЮНЕСКО, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)

X
Нэвтрэх