fbpx

Хүнсний бүтээгдэхүүн

image

Ургамлаас үр жимс байдлаар хурааж авдаг, жимстэй харьцуулахад чихэрлэг амт багатай, төрөл бүрийн хоол, зуушинд түгээмэл хэрэглэдэг зарим “жимс”-ийг жимст хүнсний ногооны ангилалд багтаадаг. Үүнд улаан лооль, хаш, чинжүү, өргөст хэмх, хулууны төрлийн ногоо хамаарна. Энэ төрлийн ногоо нь ус ихтэй, тод өнгөтэй, дотроо үртэй байдаг. Үрийг нь хоолонд хэрэглэж болно. Тэдгээрийн өнгийг бүрдүүлдэг төрөл бүрийн флавонойд нь зүрхний өвчнөөр нас барах эрсдэлийг 60 хувь, цус харвалтын эрсдэлийг 70 хувиар багасгадаг болох нь тогтоогджээ.

Үр жимст ногоог хурааж авсны дараа удаан хадгалах боломжгүй байдаг. Тэдгээрийг түүхийгээр, хальстай болон хальслаад болгож хэрэглэж болно. Үр жимст ногоог төрөл бүрийн салат, зууш, шөлтэй хоол, үндсэн хоол, амттан, ундаа хийхэд хэрэглэхээс гадна хатааж, нөөшилж хадгална.

Эх сурвалж: “Хүнсний ногооны ач тус, хэрэглээ” Швейцарийн хөгжлийн агентлаг

X
Нэвтрэх