fbpx

Эцэг, эхийн өрөө

image

Намрын уулнаа бугын урамдахыг сонсоорой

Намайг ухаажихыг үзэх гэж ээж минь та урт наслаарай

Манцуйдаа ирж таныг би ганцхан удаа жаргаасан

Магадгүй тэрнээс хойш дандаа зовоосон      

 Ц. Хулан "Ганцхан ээждээ унших шүлэг”-ээс

Аав ээж болох амархан, харин аав ээж байх тун хэцүү. Өсгөнө, хүмүүжүүлнэ, сургана,бас мөнхийн араас нь санаа тавиастай. Энэ талаар яруу найрагчид бүтээл туурвилдаа ийн дүрсэлж.

Ийм л учраас үргэлжид араас нь санаа тавьж асрах тэр үр чинь хүссэн, хүлээсэн хүүхэд байх ёстой. Санамсаргүй олдсон, тооцоо алдсан байх нь олон хүндрэлийг авчирч болно. Хүний амьдралын утга учир үр удмаа үлдээх, идэх, унтахдаа бус, маш том агуулга зорилготой бөгөөд үүргээрээ амьтнаас ялгаатай.

Эхнэрээ жирэмсэн байх, амаржсаны дараах хугацаанд өрх гэрээ тэжээн тэтгэх үүргийг аав нь гүйцэтгэх шаардлагатай болдог. Яг л эцэг оцон шувуу шиг. Эх оцон шувууг хооллох гээд явсан хугацаанд эцэг нь өндгөө дарж дэгдээхий болгодог шиг эцэг хүний үүрэг, оролцоо, хариуцлага тун чухал.

Хүүхэд бол тоглоом биш, эсвэл сэтгэлийн хөдөлгөөнөөр шийддэг асуудал биш. Харин төлөвлөсөн, тооцсон, хариуцлагаа ухаарсан үйлдлийн үр дүн байх учиртай. Одоохондоо хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээж чадахааргүй бол бэлтгэл хангагдах хүртэл жирэмслэхээс хамгаалж, эрүүл мэндээ сахин хамгаалаарай. Эрүүл эцэг эхээс эрүүл саруул үр хүүхэд л төрнө.

Хүүхэд энэ хорвоод хайрлуулах гэж ирдэг. Үртэй хүн жаргаж, үндэстэй мод цэцэглэдэг.

Эх сурвалж: Аав, ээжийн ном

Б.Мишээл

X
Нэвтрэх