fbpx

Мэдээ, мэдээлэл

image

Судлаачид эцэг эх нь салсан хүүхдүүдийг гэр бүлээрээ амьдардаг хүүхдүүдтэй харьцуулахад илүүдэл жинтэй байх магадлалтай гэх таамаг дэвшүүлжээ.

Гэр бүл салалт хүүхдэд удаан хугацаанд сөрөг үр дагавар бий болгодог

Энэхүү таамаг дээр суурилан Лондонгийн Эдийн засаг, Улс төрийн шинжлэх ухааны их сургууль 2000-2002 оны хооронд төрсөн 7,574 хүүхдийн талаарх мэдээллийг ашиглан судалгаа явуулжээ. Энэхүү судалгаанд гэр бүл салалтын дараа хүүхдүүд ямар шалтгааны улмаас болж жин нэмдэг талаар гаргасан байна. Үүнд:

• Өрх тусгаарласан гэр бүлийн гишүүд эрүүл хүнс худалдан авахдаа харьцангуй бага мөнгө зарцуулдаг
• Эцэг эхчүүд хэтэрхий олон цагаар ажилласнаас үүдэж чанартай, эрүүл хоол бэлтгэх цаг тун багатай
• Спортоор хичээллэх, салхинд гарах гэх мэт ажил, хичээлээс гадуурх үйл ажиллагаанд идэвхгүй байх
• Цаг зав багатай эцэг эхчүүд хүүхдүүддээ илчлэг ихтэй, түргэн болдог хоол хүнс  идэх зуршилыг бий болгодог гэх мэт шалтгаанаас үүдэн хүүхэд жин нэмдэг хэмээжээ.

Судалгаанд хамрагдсан нийт таван хүүхэд тутмын нэг буюу 1,573 хүүхдийн гэр бүл тэднийг 11 настай байхад нь болон түүнээс өмнө салсан байна. Судалгаагаар хүүхдийн өндөр, жин, нас, хүйс зэрэг биеийн жингийн индексийг тооцоолон үзсэн аж.

Гэр бүл салсны дараах хоёр сарын дотор тэдний хүүхдүүд аажмаар жин нэмсэн үйл явцыг дэлгэрэнгүй харуулж, гурван жилийн дотор илүүдэл жинтэй болсон гэдгийг судалгааны үр дүнд баталжээ.

Эх сурвалж: BBC

Г.Должинсүрэн

X
Нэвтрэх